Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг нь байгалиас өгсөн гайхамшигт бэлэг билээ. Гэвч хүн аль нэг өнгийг хүлээн авах нь түүний сэтгэл санаатай нягт холбоотой сонин үзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бүрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна.
Хэрвээ чи хажуу тийшээ харж унтдаг бол тун найрсаг зантай төдийгүй аливаа зүйлтэй сөргөлдөөд байхыг боддоггүй. Харин хайр дурлалын хувьд хөвгүүд чамайг ихэд ухаалаг бодлоготой охин гэж үздэг учираас чиний энэ занг сонирходог. Чи хайр дурлалыг олон шалгуураар давуулж байж хүлээж авдаг.Чи доошоо харж унтдаг бол өөрийн байр сууриа их хамгаалдаг чиний төрөлх зан чанар. Ямартай ч чи хүний дор ордоггүй, мөн цочмог гэнэтийн зүйлд дургүй. Ихэнх хөвгүүд чамайг тэргүүлэгч гэж үздэг, чамтай хэзээ ч сөргөлддөггүй. Өөртөө байхгүй чиний зоримог зан чанарыг өвлөж авахын тулд сул дорой хөвгүүд чамд дуртай байдаг.
Өнгө сонголт нь хувцаслалтанд маш чухал, гое өөртөө зохицсон өнгийн хувцас өмсөөд явахад царай зүс чинь гэрэлтээл ямар сайхан харагдана гээч. Өнгө дагаад төрх, хичнээн гое загвартай байгаад өнгө нь танд зохицохгүй та өнгөө зохицуулахгуй бол гое харагдахгуй шүү дээ. Дуртай өнгө нь байгаад байдаг гэтэл манай монголд зурхайч лам нар та энэ жил ийм өнгийн хувцас өмсөхийг цээрлэнэ гэх мэт зүйлийг хэлдэг, зурхай дээр ч бичсэн л байдаг. Тэгхээр үүнд итгэдэг хүмүүс бол өөрт гое зохиж байгаа эсвэл дуртай өнгийн хувцаснаасаа заасан хугацаанд өмсөхгүй татгалзаж ч болох л юм.
Стиль нь нийгмийн,эдийн засаг, улс төр хүн тус бүрийн сэтгэл зүйн нөлөөллөөс урган гардаг дүрслэх урлагийн бүх төрөлд орших ба стиль бүхэнд өөрийн гэсэн утга санаа дүр төрх сэдэв зохиомжийн аргууд байдаг. Хүний соёлын түвшин өндөр байх тусам моодны золиос болох нь төдий чинээ бага байх ба энэ нь тухайн хүний үзэл бодол, гоо зүйн таашаалын тогтворжилтой холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн онцлогтой байж моодыг сохроор дагаж хэт автагддаггүй бөгөөд энэ хүн стилийг илүүд авч үзнэ. Стиль гэдэг нь ямар ч дүрийг тодорхойлж болох дүр төрх, шинж чанар онцлогуудыг хэлнэ.
Зарим хүмүүс амьдралаас 100% таашаал авч, амьдралын агшин бүрт хайртай байдаг. Харин зарим нь мөч бүрт ямар нэг юмнаас болгоомжилж байдаг. Бидний хийх хамгийн ухаалаг алхам бол амьдралыг харж байгаагаа дахин нэг тунгааж үзэх, амьдралыг бид сэтгэл хангалуун байна уу, эсвэл амьдрал үнэхээр залхмаар байна уу гэдгийг харах юм. Доорх сонжоо таны амьдралд хэр хайртайн талаар цухас өгүүлэх болно.
Доорх асуултуудад ҮГҮЙ эсвэл ТИЙМ гэсэн байдлаар хариулаарай!