Баян хүн гэж их мөнгө олдог хүнийг биш, харин мөнгөө амьдралдаа хүргээд байж чаддаг хүнийг хэлнэ. Өндөр цалин авдаг мөртөө цалингаас цалин хүртэл мөнгө зээлж явдаг хүн олон байдаг. Гэтэл түүнээс хэд дахин бага цалин орлоготой боловч гадаадад амралтанд ч явдаг, үнэтэй техник ч худалдаж авдаг, тэгээд дээр нь сайхан хувцасладаг, хоол ундаар ч дутдахгүй байж дөнгөөд байдаг хүмүүс бий.
Эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа билээ. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдоод байна. Манай улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэх нь тун ховор байдаг тул та үгүй ядаж авсан хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хадгалах хэрэгтэй.