Бүсгүй та эрчүүдийн нүд унам даашинз, богино шорт биш өргөн өмд, урт ханцуйтай хэлхгэр цамц өмсөхийг илүүд үздэг үү? Унтахаар хэвтэхдээ та уртаас урт даавуун цамц өмсдөг үү? Та өөрийгөө толинд харангуут л толгойд чинь хамгийн түрүүнд “За байз энийгээ ч өөрчлөх юмсан, тэрнийгээ ч засах юмсан” гэсэн бодол орж ирдэг үү?
Хамт ажиллагсадаа бид өөрсдөө сонгох биш? Таалагдсан -таалагдаагүй, хүссэн -хүсээгүй – ажлынхаа цагийг тэдний дунд өнгөрүүлэхээс өөр аргагүй байдаг. Хамтын “агуу зорилго” руу тэмүүлэх замд нэг бус удаа ажилтнуудын дунд зөрчилдөөн үүсэх агаад үүнийг хэрүүл уруул болголгүй шиг, өөртөө ба өрөөл бусдад хор хүргэхгүйгээр шийдэж сурвал таны нэр хүнд өсөн каръерын шатны дараагийн гишгүүр танд нээгдэнэ. Зөрчилдөөнийг хэрхэн залах вэ? Ажил дээрээ уур уцаараа хэрхэн барих вэ?
“Сайхан биш сэргэлэн төр” гэдэг үгийг хэлэнгээ энэ үгийг иш татаж болох юм. Эрчүүдээр хэзээ ч дутагдаж үзээгүй эмэгтэйчүүд үеийн үед байсаар ирсэн. Тэдэнд атаархагчид нь ар хударгаар нь “Тийм ч сайхан биш мөртлөө эрчүүд балны амтанд орсон баавгай шиг л наалдах юм” хэмээн шивнэлддэг байжээ. 20-р зуунд энэхүү “балны амтанд орох” гэдэг үгийг английн sex appeal буюу янаг, тачаангуй хэмээн орлуулах болжээ.
Бид заримдаа амьдралд өөрсдийгөө орь ганцаар мэт төсөөлөх үе бишгүй тохиолддог. Ийм үед бидний олонхи нь найз руугаа утас цохин “Би одоо танайд очлоо” гэж тэр бүр яриад байдаггүй. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажлын, нийгмийн гээд сэтгэл үймрүүлсэн олон асуудлын тухай чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ илэн далангүй сонсч чадах тийм найзыг олоход амаргүй ээ.
Хэрэв та найз залуутай болсон л бол найз нөхдөөрөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэх нь мэдээж. Таны сонголт зөвхөн таны шийддэр боловч найз залуугаа тэдэнд таалагдсан үгүйг нь мэдэхийг хүсч байвал доорх зөвлөгөөг уншаарай.
Одоогийн байдлаар та жирэмсэн болохоос айдаг байж магадгүй. Гэсэн ч та ирээдүйн ээжийн хувьд энэ нийтлэлийг заавал уншаарай. Эрт орой хэзээ нэг цагт бие давхар болоход яг одооноос л бэлдэж эхлэх хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг аж.