ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Century 21

Анх 1990 онд эм, гоо сайхны “Монос” жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан Моносгрупп өнөөдөр арав гаруй салбар компаниудыг өөртөө нэгтгэсэн мянга гаруй ажиллагсадтай, монгол орны өнцөг булан бүрт салбартай, эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани болж өргөжлөө. Моносгрупп нь хүн ардын эрүүл оршихуйг дээдэлж, орчин үеийн дэвшилтэт технологиор чанартай эм, эрүүл мэндийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.

Тус группийн эм судлалын хүрээлэнд Монгол Төвдийн уламжлалт анагаах ухааны нууцыг судлаж, эртний уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан байгалийн гаралтай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохион бүтээж байна.Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргуудыг хослуулсан сургалтаар эмзүйн болон уламжлалт анагаахын эмч мэргэжилтнүүдийг Монос АУДСургуульд бэлтгэдэг. Монос фарммаркет эмийн сангийн сүлжээгээр өөрөө өөртөө үйлчлэх болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг хослуулан хэрэглэгч бүрт чанартай бүтээгдэхүүн сэтгэл ханамжийн баталгааг санал болгож байна.

Эрхэм зорилго:
Бид
Шинжлэх ухаанаар жигүүрлэн
Шилдэг технологитой
Шилдэг бүтээгдэхүүнтэй
Шилдэг ажиллагсадтай
Шилдэг үйлчилгээтэй
Шилдэг хамт олон болно

Монос группийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Эмийн үйлдвэрлэл
  • Гоо сайхны үйлдвэрлэл
  • Эм, гоо сайхан,эрүүл мэндийн бүтээгдэхүүний шинжилгээ судалгаа
  • Эм, эрүүл мэндийн бараа, эмнэлгийн багаж хэрэгсэл, оношлуур вакцин, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүний импортын бөөний худалдаа
  • Эм зүй, Уламжлалт анагаах ухааны сургалт
  • Эмчилгээ, оношлогоо
  • Халаалтын тоног төхөөрөмжийн хангамж угсралтын үйлчилгээ
  • Аялал жуулчлал
  • Бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(724)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: naran.   2014-03-28
би танай /crgnberry,extract/ бөөрний бэлдмэл,флукс arthri flex үений,Fish oil .Sentru хавар намар ээлжлэн уудаг Омега3 тогмол уудаг сүүлийн үед сүүлийн үед үнэ нэмэгдээд тэтэгэврийн надад хүнд байна

Зочин: naran.   2014-03-28
би танай /crgnberry,extract/ бөөрний бэлдмэл,флукс arthri flex үений,Fish oil .Sentru хавар намар ээлжлэн уудаг Омега3 тогмол уудаг сүүлийн үед сүүлийн үед үнэ нэмэгдээд тэтэгэврийн надад хүнд байна

Брэндтэй холбоотой мэдээлэл

Ижил төстэй брэндүүд

Always

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com