ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Wella

125 жилийн өмнөөс WELLA дэлхийд үс арчилгааны мэргэжлийн брэнд болж хөгжиж ирсэн. WELLA-тай хамт байдаг үсчид өнөөдөр өнгө будгийн шилдэг бүтээлүүдийг туурвиж, орчин үеийн шинэ техник, урсгалыг сургалт семинараар дамжуулж дэлхийн өнцөг буланд буй үсчидтэй нэгэн зэрэг суралцаж, хүлээн авч байдаг.

Хамгийн гол зүйл бол WELLA-д KOLESTON PERFECT дэлхийн хамгийн анхны тосон найрлагатай үсний будаг 1950 онд анх үйлдвэрлэгдсэн явдал байдаг. Улмаар уран бүтээлч, шинийг санаачлагч, идэвхи зүтгэлтэй салоны үйл ажиллагаа дэлхийд Koleston Perfect мэргэжлийн үсний будаггүй байхын аргагүй болсон байна.
Харин өнөөдөр Koleston Perfect түүхэндээ 5 дахь удаагаа шинэчлэгдэн шинэ технологи, шинэ үр дүнг авчирч байна.

Өнгө - таны амьдралыг илүү аз жаргалтай болгож, яг л шинэ дүр төрх бүхий даашинз өмссөн мэт санагддаг. Гялалзсан сайхан үс таныг илүү эрч хүчтэй, бие даасан, зоригтой болгоно.

Тэгвэл үсний будаг гэж юу вэ?
Та усан будаг ашиглан зураг зурлаа гэж бодоход өнгөнүүд нь хоорондоо уусан өөр өөр өнгийг үүсгэдгийг мэдэх байх. Тэгвэл энэ будгийн зарчим мөн үсэнд явагддаг. 10 жилийн өмнө будсан таны үсний үзүүрт байгаа будаг өнөөдөр будсан өнгөтэй холилдож, үзүүрийн хэсэг өөр өнгөтэй болох явдал бий. Энэ процессийг хамгийн сайн мэдэж, таньд зөв зөвлөгөө өгөх хүн бол мэдээж зөвхөн таны үсчин. Гэхдээ үсчид өөрийн гэсэн сайн, чанартай мэргэжлийн бүтээгдэхүүн байхгүй бол хэзээ ч таны хүссэн үр дүнг бий болгож, таны үсний эрүүл мэндийг хамгаалж чадахгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр байгаа нэг удаагийн будаг шампунь биш, мэргэжлийн будаг, бүтээгдэхүүн ашиглан таны хүссэн үр дүнг гаргах, таны үсний эрүүл байдлыг 100 хувь хамгаалах үүргээ үсчид хүлээж чаддаг.
Таньд WELLA дэлхийд хамгийн алдартай мэргэжлийн үсний будаг Koleston Perfect будгийг дахин шинэчлэн танилцуулж байна.
Koleston Perfect таны үсний гялалзсан чанарыг 69% хүртэл сэргээж чадна гэдэгт та итгэж байна уу. Нийт 110 төрлийн өнгө, туяаны сонголттой, гайхамшиг өөрөө ямар нэг далд хүч мэт санагдах вий!
Koleston Perfect одоо илүү зөөлөн үр дүнг бий болгож, итгэмээргүй тогтоцтой боллоо!

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(382)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com