ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Adidas

ADIDAS - энэ нэр дэлхийн спортын бүхий л салбарын эргэн тойронд чанар чансаагаараа танигдсаар ирсэн. Компанийг үүсгэн байгуулагч Адолф Дасслерийн хүсэл зорилго өдгөө бодит зүйл болон биеллээ олсон ба түүний худалдааны философи нь залуу хойч үе рүү хөтлөх зарчим юм.

Ади Дасслерийн хүсэл тамирчин бүрийг сайн тоног төхөөрөмжөөр хангах явдал байлаа. Энэ ажлаа тэрээр 1920 онд дэлхий анхдугаар дайны дараа боломжит хэдэн материалаар анхны гутлаа хийснээр эхэлсэн юм. Өнөөдөр Аdidas-ын бүтээгдэхүүний хүрээ гуталнаас эхлээд спортын бүх төрлийн хувцас, жижиг хэрэгслүүдээр өргөжин тэлж,дэлхий даяар 25.000 гаруй ажилчидтай том групп болон өргөжөөд байна.

Адидас брэнд нь дотроо хоёр төрөлд хуваагддаг юм.

Adidas Originals нь цагаан цэнхэр өнгөний хослол, гурван навч бүхий логотой бөгөөд өнөөгийн дэгжин залуусын өдөр тутмын хэрэглээ,амьдралын хэв маяг болсон брэнд юм. Adidas Originals-ийн жинхэнэ фенүүд болох хип хопын хатан хаан Мисси Эллиот, NAS, Робби Вилиамс, Фет Жоу, Лил Ким, Жет Ди, Паблик Энеми, Run DMC, Бисти Бойс, Яан Браун, Бeд Бой, Хип Хопын домог болох Жам Мастер Жей зэрэг одуудын амжилт, нэр алдар мөн л Adidas-тай холбогддог.

Харин Adidas Performance нь хар цагааны хослол бүхий гурвалжин логотой мэргэжлийн спортын төрлүүдэд зориулсан, дэвшилтэт технологи бүхий хувцас, гутал, хэрэгсэлүүдийг танилцуулдаг.

Adidas нь дэлхийн спортын өндөрлөгт үргэлж байж, шилдэг тамирчид болох Мухамед Али, Девид Бекхем, Стивен Жеррард, NBА-ийн одод болох Кевин Гарнет, Девид Ховард, Гилберт Аренас, Тим Данкен, №1 теннисчин Ана Иванович нарын амжилтыг хамтдаа бүтээсээр ирсэн. 2010 онд adidas өөрийн 60 жилийн ойгоо дэлхий даяар нэр сүртэйгээр тэмдэглэжээ.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(442)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com