ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Calvin Klein

Загвар моод хөөгч залуусын хувцас загварын сонголт Кэлвин Клайн-аас гэдэг. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгч Кэлвин Клайн-ны урласан бүтээл бүхэн нь хэзээ ч давтагдашгүй байдаг учир залуус түүнд хайртай.
Тиймээс загварын ертбнцийн бас нэгэн томоохон төлөөлөгч Кэлвин Клайн Swatch хоёр нэгдсэнээр цагны ертөнцөд загварын үсрэлтийг хийсэн гэж хэлж болох юм. 1997 оны 2-р сарын 14-ны өдөр Swatch группын ерөнхийлөгч Николас Хэйек америкийн алдарт загвар зохион бүтээгч Кэлвин Клайн нар хамтран ажиллах гэрээ байгуулснаар Швейцарын Биел хотноо СК Swatch цагны компани байгуулагджээ.

СК бусдаас ялгагдах гол онцлог нь түүний загварт оршдог. Америкийн нэгдэсн улсын нэрт загвар зохион бүтээгч Calvin Klein-ны нэрээр нэрлэгдсэн энэхүү цагны загварыг зохион бүтээгч Calvin Klein өөрөө гаргадаг бөгөөд түүний загварын ертөнцөд гаргаж байгаа чиг хандлагууд цаганд нь бүрэн шингэсэн байдаг. Хүн бүхэн үргэлж шинэ зүйлд дуртай байдаг.Хэзээ ч үл хоцрогдох загварыг бүтээл бүхэндээ урлаж өгсөн түүний бүтээлд хүн бүр хайртай. Үүний нэгэн адил СК цагнууд энгийн хэрнээ онцгой гоёмсог загвар боломжийн үнээр хэрэглэгчээ өөртөө татаж чаддаг.

CK watches

СК цаг хэд хэдэн хэмжээ, өнгө материаллаар хийгддэг бөгөөд эдгээр цаг нь бүгд өөртөө залуу нас, эрч хүч, шинэлэг сэтгэлгээг орчин үеийн хэв аястай болгож өгдөгөөрөө өөрийн хэв маяг байр суурийг аль хэдийнээ олж чадсан брэнд юм. Өнгө загварын цогц нэгдэлийг үзэгч та бүхэн СК-наас харах болно. Дэлхий улс орон хурдацтай хөгжиж байгаа өнөө үед цаг үйлдвэрлэгчид ч бас өдөр бүр шинэ загварын цагийг зах зээлд нэвтрүүлж байна. Тиймээс СК өөрийн байр суурь хэрэглэгчээ алдахгүйн тулд чанар, сэтгэл ханамжийн баталгаа, загвар дээрээ гол анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.

Дэлхийн загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхдаг, хотын залуусын сонголт зөвхөн СК гэдэгт та итгэж болно. Моод Монголоор дуусдаг гэсэн Монголын хотын залууст ч гэсэн дэлхийн алдартай загвар зохион бүтээгч Ск-ний урласан бүтээлийг

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(578)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com