![]() Түүх1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна. Маркетингийн стратегиГолчлон эмэгтэй дотуур хувцас худалдаалдаг Victoria's secret нь Америк даяар 1000н Victoria's secret -ийн дотуур хувцасны дэлгүүр, 100н Victoria's secret -ийн бие даасан гоо сайхны дэлгүүртэй аж. Байгаль хамгаалах бүлгүүдийн дарамт шахалтаас болж Victoria's secret дотуур хувцаснуудынхаа каталогийг 2006 онд илүү байгальд хоргүй хийхээр болжээ. Түүнчлэн каталогийн 10 хувийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэдэг болжээ. Victoria's secret өдгөө имидж төрхийг нилээн хуучинсаг бөгөөд элдэв гажиг, эвдрэлгүй барааг дунд давхрагийн худалдан авагчдад хүргэхэд чиглүүлэн өөрчилжээ. Тус компани өөрийн сурталчилгаа, загварын шоундаа моделиудыг ашиглаж эхэлснээр 1990 оноос нэр алдар нь түгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Victoria's secret брэндийн модель болох гэсэн одод, тэдний хандлагаас зайлсхийсээр ирсэн билээ. Pink брэнд2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж. Одоогоор Миранда Керрийн тэргүүлж буй уг брэнд сүүлийн 2 жил дарааллан шилдэг үзүүлбэрт нэр дэвшжээ. |