ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Luminarc

1825 онд Францын хойд хэсэгт байрлах Argues гэдэг жижигхэн тосгонд Францын дэлхийд алдартай бэхжүүлсэн шилэн эдлэл үйлдвэрлэгч ARC INTERNATIONAL компани анх байгуулагдаж байжээ. Шилэн эдлэл үйлдвэрлэлээр тэргүүлэгч Францын ARC INTERNATIONAL нь 185 жилийн туршлагатай, зуун зуун жилийн түүхтэй удам дамжсан гэр бүлийн бизнес. Байгуулагдсанаасаа хойш олон дэвшилтэт технолгийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж шинэ шинэ материал гарган авч олон сая загваруудаа дэлхий даяар худалдаалж байна.

1930 он гэхэд аль хэдийнээ түүхэнд нэрээ үлдээсэн дэлхий дахинд танигдсан, арвин түүхтэй шилэн эдлэл үйлдвэрлэгч компани болсон байлаа.
1958 онд сүүн шил буюу OPAL glass-ийг гарган авч ARCOPAL брэндийг үүсгэсэн.
1960 онд өдөр тутмын өргөн хэрэглээний гоёмсог шилэн эдлэлийн брэнд Luminarc анх үүссэн.
1963 онд бэхжүүлсэн шилэн эдлэл ARCOROC бий болсон.
1968 онд 24% болор эдлэл болох Cristal D’Argues Paris брэнд гарсан.
2000 онд Verrerie Cristallerie D’Argues нэрээ өөрчилж Arc Internatıonal нэртэй болсон.
2006 онд Kwarx хэмээх дээд зэргийн чанартай, хөнгөн шилэн хундага үйлдвэрлэх материал гарган авсан.
2009 онд Diamax хэмээх шинэ материал гарган авсан. 2009 онд Zenix техногийн дэвшилтэд материал гарган авч зочид буудлын таваг болон бусад хэрэглэлийг үйлдвэрлэж эхэлсэн нь дэлхий дахинд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болж чаджээ.

Өнөөдөр Arc international дэлхийн 5 тивд буюу Австрали, Япон, Солонгос, Хятад, Сингапур,Энэтхэг, Арабын нэгдсэн Имерат, Египт, Өмнөд Африкт нийт 14 охин компанитай. Тус компани нь төрөл бүрийн таваг, стакан, гал тогооны хэрэгсэл, хундага, халуун ундааны аяга, гэрийн чимэглэл гэсэн ерөнхий чиглэлээр бараагаа үйлдвэрлэдэг. 2005 оноос хойш салбар цэгийн тоог нэмэгдүүлсэнээр 2010 он гэхэд борлуулалтаа 2 дахин өсгөж чадсан байна.
Бараа бүтээгдэхүүнээ олон үндэстэнд зориулж хийдэг болсноор тус компанид дэлхийн олон үндэстэнүүд ажилладаг болжээ. Өдөрт 6 сая ширхэг буюу 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж жилд дунджаар 1000 орчим шинэ загвар гаргаж экспортлодог. Arc international нь дэлхий даяар 15000 ажилтантай ба үйлдвэрлэлтийн шат дамжлага бүрт маш өндөр хяналттай ажилладаг тул үйлдвэрлэлийн гологдолтой бараа гардаггүй. Жил бүр шинэ шинэ технологийн дэвшилтэт материал гарган авч орчин үеийн шинэлэг дизайнтай бараануудаа Франц, Испани, Америк, Хятад, Араб улсууд дахь өөрийн үйлдвэрүүддээ 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэж дэлхий даяар дистрьбютер хийсээр байна. Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, зочид буудал зоогийн газрын хэрэглэл, албан байгууллагуудын захиалгаар хийсэн бараа гэсэн 3 чиглэлээр дэлхийн 160 гаруй оронд бараагаа экспортлодог 2003 онд байгаль орчинд хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ НҮБ-д нэгдэж, гадаад худалдааны үйл ажиллагаагаараа Оскарын шагнал хүртэж байсан. ARC INTERNATIONAL нь эдийн засгийн хэмнэлттэй, хүний бүхийл хэрэгцээг хангасан, байгаль орчинд ээлтэй бараа үйлдвэрлэх эрхэм зорилгоо болгон ажилласаар байна.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(637)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Ижил төстэй брэндүүд

Longines Ariel Tide
Миф Fairy

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com