ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Omega

1848 онд 23 настай Луйс Брэнт цаг засварын газар нээснээр алдарт Omega –ийн түүхэн замнал эхэлжээ. Omega нь олон улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн албан ёсны цаг заагч ивээн тэтгэгчээр 1932 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон зуны олимпийн наадмаас хойш 23 олимпийн албан ёсны цаг заагчаар оролцсон. ‘’ Бээжин -2008 ‘’ зуны олимпийн цаг заагч, ‘’Ванковер-2010 ’’ өвлийн олимп, “Лондон -2012” зуны олимпийн цорын ганц цаг заагч нь Omega байх болно. Omega 160-аад жилийн түүхэндээ зөвхөн өөрийн хэрэглэгчдийн амьдралын цаг мөч бүрийг хуваалцаад зогсохгүй, технологийн давтагдашгүй ололтуудаараа хүн төрөлхтний түүхэнд бичигдэхүйц онцгүй үйл явдлуудад оролцсоор ирсэн билээ. Omega –гийн албан ёсны нүүр царай нь Nicole Kidman, Cindy Crowford, Anna Kurnikova, Michael Schumacher, James Bond - Daniel Craig нарын алдартай хүмүүс байдаг.

1969 онд Америкийн сансарын нисгэгч Нэйл Армстронг сансарт ажиллах яадвар бүхий Omega Speedmaster цагийг зүүж анх саран дээр хөл тавьж байсан бөгөөд одоо ч АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-ийн судалгаа шинжилгээний ажилд хэрэглэгдэж буй цорын ганц цаг юм. Үүний тод жишээ нь; Omega Speedmaster цаг нь NASA-ийн онцгой шалгууруудыг давж, 89 удаа сансарт нисэн 117 даалгавар гүйцэтгэж, 6 удаа саран дээр буусан явдал юм. Түүгээр ч барахгүй Omega нь технологийн үзүүлэлтээрээ ‘’ Олон улсын чанар’’-ын шагналыг хамгийн олон буюу 97 удаа хүртсэн байна.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(999)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com