ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Rado

Radoг цаг хугацаатай уралдаж явдаг бизнесмэн хүмүүс илүү сонгон хэрэглэдэг. Ийнгэснээрээ тэд  цаг үеэсээ үргэлж түрүүлж яваагаа мэдрэх болно.

Хэрэв бид төсөөлж чадвал, бүтээж чадна, хэрэв бид бүтээж чадвал,  ирээдүйг бодитой мэт төсөөлөн  харж чадна. Төсөөллөөс өөр хүчтэй, бас эрх чөлөөтэй зүйл гэж энэ ертөнцөд үгүй билээ. Ийм ч учраас Радог төсөөллийн бодит биелэл гэж хэлж болно. Мэдээж хүн бүхэн мөрөөдснөө бодит амьдрал дээр ямар байх вэ? Гээд төсөөлдөг шүү дээ.  Радогийн төсөөллийг үүсгэгч мөрөөдлийг   бодит амьдрал дээр биеллээ олох гол хаалгыг нээж өгөгч хүчин зүйл нь гэж хэлж болно.

Тэдний гол зорилго нь цагны жинхэнэ хувьсгал болсон бүтээл хийх, хамгийн тольгор гадаргуутай цаг бүтээх, өнгө үзэмж нь энгийн, зүүж тайлахад амар мөртөө тэсвэртэй байх, цаг хугацааны элэгдэл болон дизайны хоцрогдлоос бүрэн ангид байх шилмэл цагийг бүтээх явдал байлаа. Радогийн цагнууд бусдаас юугаараа ялгаран дэлхийн хэмжээнд яригдах болсон тухай товч өгүүлэхэд 1962 онд Радо анхны хатуу төмрөөр урласан цагийг зохион бүтээжээ. Энэ  материал нь зураасны хамгаалалттай гэж батлагдан, үйлдвэрлэж буй цагнуудын хувьд хүнд хөнгөн даралт ,температур зэрэг  гадны хүчин зүыл даах чадвар нь илүү болжээ.

Дараа нь 1986 онд анх удаагаа өндөр технологиор бүтсэн керамик материалыг гарган авсан байна. Кремик материал: сүүлийн жилүүдэд нилээдгүй шуугиан тариад байгаа энэхүү Кремик материал нь маш өндөр технологийг ашиглаж үйлдвэрлэсэн материал юм. Анагаах ухааны хамгийн орчин үеийн дээд салбаруудад ашиглагдахаас гадна сансарт ашигладдагаараа илүү алдартай. Кремик нь металлтай харьцуулахад хөнгөн, шатдаггүй, зурагддаггүйгээс гадна хүний арьсанд маш тааламжтай бөгөөд харшил үүсгэдэггүйгээрээ хэрэглэгчид радог сонгох нэг түлхүүр нь болжээ.

Зураас гардаггүй сапфир нүүр: Үйлдвэрийн аргаар сапфирын шилийг гаргаж авах үндсэн материал нь мөн л нунтаг байдаг. Энэ нунтгийг цельсийн 2050 градусд кристалжуулдаг.  Өндөр зориулалтын алмазын фрезийн тусламжтайгаар хальс гаргаж аваад, хальс болгоныг тус тусад нь нимгэлж өнгөлдөг. Эцсийн үр дүнд дээд зэрэглэлийн тунгалаг, гадны үйлчлэлд маш тэсвэртэй “Бамбай ” гэж нэрлэдэг материал гарч ирдэг ба энэ нь радо фирмийн цагны нүүрийг зурааснаас хамгаалдаг.

Радо фирм өөрийн зөн билгийг тууштай дагаж түүндээ хүрэн уг салбартаа бусад зохион бүтээгчдээ тэргүүлж байна.Тухайлбал  2004 онд Радо өөрийн нэрийн цагныхаа нэр төрлийг өндөр техналогийн алмаазан чулуу буюу High Tech Diamond  загвараар нэмсэн. Энэ  нь цаг 10000 Vicker /вайкэ/ хатуулагтай. Энэ хэмжээнээс   дэлхийн хамгийн хатуу цагыг Радо  бүтээж чадсан гэж ойлгож болно. Алмаз: олон жилийн  эрчимтэй судалгааны үр дүнд Радо фирм нь нүүрс төрөгчийг нанокристаллын алмазын эх үүсвэр болгон хувиргаж чадсан юм. Энэ үйл явдалыг төгс болгосоноор нэгэн төрлийн алмаз гаргаж авсан бөгөөд энэхүү хиймэл алмаз нь үнэ цэнэ хатуулаг чанар, өнгө үзэмжээрээ байгалийн алмазтай адил болсон байна.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(817)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com