ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Samsonite

100 жил хүмүүс Samsonite-ийг найдвартай ба чанартай брэнд гэж ирсэн билээ. 21 зуунд ч мөн адил адал явдал хайгсад Samsonite брэндийг сонгож өндөр уул давж цэнхэр далай гаталж явна. Аялалын цүнх чемодан болон туслах хэрэгсэл үйлдвэрлэдэг ууган брэндийн хувьд Samsonite нь өөрийн зуун жилийн арвин туршлага дээр үндэслэн байнгын өөрчлөгдөж буй аялагч, гадаад оронд зорчигчдын хүсэл шаардлагыг мэдрэн эдгээр өөрчлөгдөн хувьсч буй эрэлт хэрэгцээнд зориулан дээд зэргийн чанартай материалаар хийсэн загвар дизайн сайтай цүнх чемоданыг хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэсээр байна. Samsonite брэндийн уриа “Амьдрал бол Аялал” бөгөөд энэ нь брэндийн өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйг илэрхийлдэг.

Samsonite нь дэлхийн №1 цүнх чемоданы брэнд бөгөөд олон тооны нэр хүндтэй, чадалтай дизайнеруудтайгаас гадна өөрийн салбартаа дистрибьютерийг хамгийн сайн хийдэг брэнд юм.

 Samsonite брэндийг 1910 онд АНУ-ын Колорадо мужийн Дэнвэр хотод Жэссэ Швэйдэр анх үүсгэн байгуулсан. Тухайн үед гараар хийсэн   онцгой загвар, чанартай цүнх, чемоданыг цөөн тооны чинээлэг аялагчдад зориулан үйлдвэрлэдэг байсан. Улмаар аялал нь байнгын хэрэгцээ болохын хирээр дан ганц аялалын цүнх чемодан бус өөр олон төрлийн аяны хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг болсон.

100 жилийн түүхтэй Samsonite брэнд нь шинэ шинэлэг, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг орчин үеийн аялагч зорчигчдын хэрэгцээ шаардлага, хүсэлд нийцүүлэн өнгө загвар, дотоод зохион байгуулалтын өргөн сонголтойгоор шинэ техник технологийг ашиглан үйлдвэрлэж байна.

Өөрийн байгуулагдсан цагаас эхлэн Samsonite брэнд нь аялагч зорчигчдод шаардагдаж буй цүнх чемоданы хэрэгцээг олж мэдэн хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн түүхэнд гарсан уналтын үе, Дэлхийн II дайн, нисэх онгоцны эрин үе, эдийн засгийн сэргэлтийн үе болох 60-аад онууд зэрэг олон олон үйл явдал цаг хугацааны өөрчлөлт бүгдтэй хөл нийлүүлэн тэдгээрийг амжилттай даван туулж ирсэн баялаг түүхтэй брэнд юм.

Samsonite нь өндөр технологи, дээд зэргийн чанартай материалаар цүнх, чемоданыг үйлдвэрлэхдээ ачааг найдвартай хадгалах, удаан эдэлгээ, хийц загварыг ямагт шинэчлэн сайжруулахыг эрж хайдаг. Тиймээс ч цүнх чемоданы үйлдвэрлэлийн чиг хандлагыг тодорхойлогч нь болж чадсан.

Өдгөө Samsonite брэндийн 1100 патентийг дэлхий даяар эзэмшиж байна. Samsonite брэндийн бүтээгдэхүүнүүд чанар үзүүлэлтээрээ олон улсын стандартын байгууллагаас ISO 9002, GS чанарын сертификатуудыг авсан бөгөөд Ханноверийн“ Industry Design” чуулганаас 1997 онд шилдэг дизайны ялагч хэмээх өргөмжлөлийг хүртсэн.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(482)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com