ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Seiko

Ноён Кинтаро Хаттори 1881 онд өөрийн K.Hattori & Co.,Ltd компанийг байгуулснаар тус компаний үндэс тавигджээ. 128 жилийн түүхэн үйл явц бүхий тус компанийг түүхийн 2 үед авч үзвэл:

Түүхийн I үе

  • 1881-1924 / Энэ үе нь нээлт, хувьсал, өөрчлөлтийн үе байлаа. Жижиг цаг засварын газрууд нь жижглэнгийн худалдаанаас томоохон худалдааны төв болон өргөжиж гадны цаг үйлдвэрлэгчдээс уаг импортлон оруулж ирж худалдаагдаг болсон юм.
  • 1924-1945 / Цагны үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэн. Ихээхэн хэмжээний цаг үйлдвэрлэж эхэлсэн үе. 1946-1960 / Дайны дараах сэргэн босголтын үе. Японы анхны өөрөө цэнэглэгдэгч бугуйн цаг болон кварц цаг хйигдсэн.

Түүхийн II үе

  • 1963-1973 / Кварцийн эрин үе. Дэлхийн анхны аналог кварц цаг, шингэн кристал цаг болон ханын ба ширээний кварц цагуудыг үйлдвэрлэж эхэлсэн.
    • Мөн энэ үед далайн чанадад хүрээгээ тэлж өөрийн салбаруудаа Хонг-Конг, АНУ, Англи, Германд нээсэн.
    • Токиогийн Олимпийн “Цаг ” албан ёсны ажиллагаа эхэлсэн. Олимпийн үеэр хэрэглэгдэх бүх цагийг SEIKO компапи үйлдвэрлэх эрхийг авч чаджээ.
  • 1974-1981 / Далайн чанадад нийлүүлэх хүрээгээ улам идэвхжүүлэн Бразиль, Австрали, Панам, Щвейцарь, Швед, Нидерландад салбар дэлгүүрүүдээ нээлээ. Дубайд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулав.

Олон нэрийн цаг үйлдвэрлэлтийн бодлогын үе: PULSAR, ALBA, LASSALE нэрийн цагнуудыг үйлдвэрлэж худалдаалж эхлэв.

  • 1982-1989 / Дэлхийд анхдагч. Дэлхийн хамгийн анхны телевизортой цаг, компьютерийн функц бүхий цаг, ухаантай цагуудыг бүтээсэн.
  • 1990-1992 / Технологийн болон загвар дизайны өөрчлөлтийн үе AGE OF DISCOVERY цуглуулга, усанд шумбагчийн программчлагдсан цаг, жигд ажиллагаатай хуанли бүхий цагуудыг нэвтрүүллээ.
    • АЛБАН ЁСНЫ ЦАГ ажиллагааг идэвхжүүлэн Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн тоглолтууд, Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн зориулалтын алдаагүй заалт бүхий цагуудыг нийлүүлэх эрхтэй болсон. Үүнд:
      • 1964 оны Токиогийн зуны олимп
      • 1972 оны Саппорогийн өвлийн олимп
      • 1992 оны Барселоны зуны олимп
      • 1994 онд Лиллехаммерийн өвлийн олимп
      • 2002 оны Солт Лэйкийн өвлийн олимпийн ивээн тэтгэгчээр оролцлоо.
  • 1993-2001 / Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үе. Энэ үед тус компани нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон борлуулалт тус бүрээрээ дагнан хуваагдаж тус тусдаа бие даасан компаниуд болон үйл ажиллагаагаа явжжлу эхэлсэн.

Хаанаас олж болох вэ

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(877)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com