Авдар дүүрэн алт мөнгөгүй байсан ч эмэгтэй хүн болгонд зүүх бүртээ нэг л өөр оршихуйд орчихдог ид шидтэй эрдэнэс бий. Эмээгээс чинь өв уламжилж ирсэн шүрэн ээмгийг ч, хайртын чинь сүй тавьсны бэлгэдэл болгож өгсөн алмазан шигтгээтэй бөгжийг ч арчлах арга зүй нь өөр өөр. Хуучирсан, шинэ ямар ч үнэт эдлэлийг зохистойгоор арчлах тусам улам тод гялалзаж, эзэндээ дээд зэргээр гялбаа нэмсээр байдаг. Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог юм шүү.