Хэрхэн ном унших дадал суулгах вэ, яаж номонд дуртай болох вэ, номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ зэрэг олон асуултууд Гоолингоод ирдэг. Иймээс бид номд унших сонирхолтой охид бүсгүйчүүлдээ зориулан цуврал нийтлэл хүргэхээр бэлдээд байна. Өөртөө ном унших дадлыг бий болгох нь амьдралдаа хийж буй чухал ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ учраас хамтдаа суралцаж, хамтдаа өөрийн гэсэн номын ертөнцийг бүтээе.