Зуны халуун өдрүүдтэй хамт хөгжмийн наадмын улирал ч айлчлан ирлээ. Charles & Keth хөгжмийн фествальд зориулан дуу хөгжмийн эрч хүч, эрх чөлөөг илэрхийлсэн, загвар хөгжим хоёрыг нэгтгэн баяр баясгаланг мэдрүүлэх Festival 2019 компанит ажлыг өрнүүлж байна.
Хөгжмийн наадмын цохилох зүрх нь дуу хөгжим хэдий ч бас нэгэн салшгүй хэсэг нь яах аргагүй хувцас загвар билээ. CHARLES & KEITH-ийн фестивальд зориулсан тусгай коллекц нь хөгжмийн наадмын өнгө зүс, залуу насны эрч хүчийг тусгасан үндсэн болон неон өнгөнүүдээс бүрдэх ба орчин үеийн хэв маягтай гайхалтай хослуулснаараа онцлог.
Задгай талбайн наадамд сүлжмэл пүүз, флатформ үргэлж ултай гутлыг өмсч зуны тэнгэр дор шөнөжин бүжиглэхэд тохиромжтой, углааш, оломтой блок өсгийт сандаалийг өмсч өнгөлөг, чамин харагдах боломжтой, загварын чиг хандлагыг илэрхийлэх гинжин оосортой паскан цүнх, багтаамж сайтай TOTE цүнх эсвэл бүжиглэхэд саад болохгүй компакт хэмжээтэй bucket цүнхэд хэрэгтцээтэй зүйлсээ багтааж, загварын хэв маягаа илэрхийлээрэй.