Бид минутад 18-20 сек, өдөрт 20 мянгаас их амьсгал авч гаргадаг. Гэвч зөв амьсгалж чаддаг болов уу? мэдээж зөв амьсгалдаг олон л хүмүүс байгаа байх. Гэхдээ ихэнх нь тэгж чаддаггүй. Эртнээс л ялангуяа дорно дахинд зөв амьсгалахын ач холбогдлыг өндөрт үнэлдэг байсан. Ингэснээрээ тэд биеийн алжаалаа тайлж, уур бухимдлаасаа ангижран сайхан амьдардаг байжээ. Зөв амьсгалж суръя гэвэл дараахь алхамуудыг хамт хийцгээе.
1. Амьсгалаа хяна.
Юун түрүүнд хэвийн үед хэрхэн амьсгалдгаа анхаар. Өнгөц амьсгалж байна уу? Бөгтийж байна уу?
2. Гэдсээрээ амьсгалж сур.
Нэг гараа гэдсэн дээрээ нөгөөг нь цээжин дээрээ тавь. Хамраараа амьсгалаа авч гаргахдаа хоёр гарынхаа хөдөлгөөнийг ажигла. Гэдсэн дээрх гар дээш, доош хөдлөөд цээжин дээрх гар хөдлөх ёсгүй шүү.
3. Чөлөөтэй амьсгал.
Дээш харж хэвтэх юм уу цэх суух байрлалын аль нэгийг сонго. Амьсгалаа аажим гүнзгий аваад тав хүртэл тоол. Амьсгалаа гаргах үедээ дахин тоолоорой. Энэ дасгалыг олон удаа хийснээр аажим аажмаар амьсгал чинь гүн болж амьсгалахад бага хүч зарцуулагдах болно. Хэрэв энэ дасгалыг хийх үед толгой эргэж байвал хийхээ больж хэвийнээр амьсгалаарай.
4. Төсөөл.
Агаар цээжинд хэрхэн орж хэрхэн гарч байна, хүйтэн агаар хэрхэн бүлээн болж байна гэж мэтчилэн төсөөлж мэдрэхийг хичээ.