Цar хугацааны явцад хүний нүүрэнд үрчлээс бий болдог. Үрчлээс нь гоо үзэмжинд халгаатай төдийгүй сайтар ажиглавал зарим нэг өвчний талаар “мэдээлдэг” гэнэ шүү.
Нүдний орчим үүссэн үрчлээс - Бие организм дахь нийлүүлэх эд эс суларсны илрэл. “Инээмтгий” нүд гэдэг. Шамбарам өвчин үүсэх хор уршигтай.
Хамрын угны дээр олон тооны загалмай хэлбэрийн үрчлээс үүсэх - Нуруу нугасны ноцтой өвчлөл байж болзошгүй. Нурууны илэрхий гажиг байх магадлалтай.
Духанд гүнзгий үрчлээс суух - Бодол санаагаа төвлөрүүлдэг шинжээс гадна толгойны мигрень өвчний илрэл байж болно.
Хэрэв духан дээрх үрчлээс долгион хэлбэрийн бол - Хүн сэтгэл санааны тэнцвэр байдлаас түргэн гардаг, хямрах, гутрах магадлал өндөртэй.
Хөмсөг хоорондох гүнзгий босоо ховил, үрчлээс - Ийм үрчлээстэй хүн эрүүл агаарт сайн явах хэрэгтэй. Өглөө, оройд салхинд гарч байх нь чухал.
Нүдэн дор хагас cap хэлбэрийн хүниас их байх тусам бөөр, шээсний суваг, зүрхний өвчтэй байж болохын илрэл.
Хэрэв баруун талын үрчлээс зүүнээсээ илүү гүнзгий бол элэгний үйл ажиллагаа доголдсоных.