Амьдрал дахь хайр, жинхэнэ хайрын харьцаанаас олж авах баяр баясгалан нь бидэнд бүтэшгүй үлгэр мэт санагдах нь элбэг. Гэхдээ бидний хэн нь ч хайрлах, хайрлуулах, өөрийн амьдралд чин сэтгэлийн харилцааг бий болгох чадвартай. Бид бүгд хайр сэтгэл, хайр бялхсан харицааг хорвоо дээрх юу юунаас ч илүү хүсч, түүнд тэмүүлдэг.
Тэгвэл яагаад өчнөөн олон хүмүүс ганцаардал, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, итгэл найдвараар амьдарч, эрснээ олж буй нь ховорхон байдаг юм болоо. Магадгүй энэ нь бид хайрыг буруу газраас хайгаад байдаг юм болов уу.Амьдралдаа хайрыг бүтээ.
1. Хайр дүүрэн бодол санаатай байхыг хичээ.
2. Өөрийгөө болон бусдыг хүндэлж сур.
3. Юу авч болох вэ гэдэгт биш, юуг өгч чадахдаа анхаарлаа хандуул.
4. Хайрыг олохын тулд эхлээд найз нөхөдөө ол.
5. Хүмүүсийг тэвэр. Гараа дэлгэхийн хамт зүрх сэтгэлээ дэлгэ.
6. Айдас, сэжиг таавар, буруу үнэлгээнээс ангижир.
7. Сэтгэлээ илэрхийл.
8. Үнэнч бай. Хайр таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл байг.
9. Дур хүсэлтэй амьдар.
10. Бусдад болон өөртөө, амьдралд итгэ.
Хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлсийг харж ч, сонсож ч биш, харин ... Зүрхээрээ л мэдэрч болно. Хелен Келлер