Халуун ус тасрах гэдэг бол зуны хамгийн хүнд хэсэг, тийм үү бүсгүйчүүд ээ? Харин тэр асуудалтай үед бас хөдөө гадаа явахад чинь хэрэг болох нэгэн бүтээгдэхүүний хэрэглэх аргыг танилцуулъя. Энэ бол усгүйгээр үсээ угаах буюу хуурай шампунь юм.
Олон цагийн нислэг болон фитнесийн дараа, халуун ус тасарсан үед, хөдөө амрахаар явж байхдаа гэх мэт хуурай шампуний хэрэгцээтэй үе олон. Тослогтсон, шороо тоостой үстэй явахыг хүсэх хэн байх билээ. Тийм болохоор л усгүй үед хэрэглэж болох хуурай шампунийг бүтээсэн биз.
Хуурай шампунийг хэрхэн хэрэглэх вэ?