Мөсөн коток дээр гулгаж байгаа хосуудыг харахаар л дотор чинь сонин оргиод байгаа байх. Гэхдээ шинэ жилээр ганц бие байх ямар олон давуу талтай гэдгийг чамд сануулах гэсэн юм. “Ямар олон” гэдэг нь 16 гэсэн үг.
1. Чи хэн нэгнийг хамаатнууддаа танилцуулж, тэдний сонин асуултанд яаж сонин хариулахыг нь сонсож суух шаардлагагүй.
2. Чи эдийн засгийн хямралаар шалтаглаад хуучин даашинзаа ч өмсчихсөн болно. Найз залуудаа сайхан харагдахын тулд шинэ хувцас хайх хэрэггүй.
3. Үдэшлэг дээр нялуурч байгаа зургаа facebook дээр tag-лагдсан байхыг олж харахгүй.
4. 12-р сар бол шинэ хүнтэй болзоо тогтооход төгс тохирох сар. Болзохын өмнөх догдлол хүртэл нэг л өөр.
5. Найз залуудаа ямар бэлэг авах вэ гэж шаналахын хэрэг байхгүй. Чи тэр мөнгөө өөртөө гамгүй зарцуулж, гялалзсан зүүлт ч авч болно.
6. Баярын амралтыг чи ёстой л өөрийнхөө хүссэнээр өнгөрүүлж болно. Чамайг хэн ч хорихгүй, хаа нэг тийшээ авч гарах гэхгүй.
7. ...Бүр “Love Actually”-г 125 дах удаагаа үзсэн ч болно.
8. Чи нэг л байгууллагын шинэ жилд такс төлнө. (Түрийвчнээсээ жоохон мөнгө гаргахад ч сэтгэл өвдөж байгаа энэ үед хэмнэлт шиг хэрэгтэй юм алга)
9. Чи түүний найзуудын шинэ жилд оролцож, дургүй найзуудад нь дуртай юм шиг царайлан ёсыг бодож инээх шаардлагагүй.
10. Цаснаар хэн нэгнээс анхны үнсэлтийг амсаж болно. Үнсэлцэх хүн нь чиний дурласан залуу байх ч албагүй. Өсвөр насны охин шиг мэдрэмжийг авахад л гол учир нь байгаа юм.
11. Өөртэйгөө адилхан ганц бие найзуудтайгаа шинэ жилээр болзож романтиклаж болно. Бүсгүйчүүдтэй ч гэсэн ил галын дэргэд дарс ууж, мөсөн коток дээр гулгах муугүй шүү.
12. Янз бүрийн үдэшлэг дээр экстэйгээ таарчих вий гэж санаа зовох шаардлагагүй. Таарчихлаа гэхэд хэн нэгнийг хүлээлгүйгээр, нэг хундага дарс уучихаад л өөрөө үдэшлэгээс гараад явчихаж болно.
13. Мэдээж шинэ жилээр ажиллах шиг онцгүй юм байхгүй л дээ. Гэхдээ зайлшгүй хэрэг гарлаа гэхэд чи хэн нэгний өмнө гэмших шаардлагагүй.
14. Үдэшлэг дээр таалагдсан залуугаа өдөж хоргоож болно. Дараа нь “Бид хоёр нөгөө хэний шинэ жилээр анх учирсан юм” гэж яриад л... Энэ шинэ жил чамд заяаны ханийг чинь бэлдээгүй гэх баталгаа ер нь хаана байгаа юм?
15. Хүссэнээрээ секси хувцаслаж болно. Хэн нэгний харамч сэтгэлийн нөлөөгөөр өөрийнхөө гоо сайхныг “дарж тоглох” шаардлагагүй.
16. Баярын өдрүүдийн турш чи уян хатан хуваарьтай байх болно. Гэнэтийн цасны баяр, арга хэмжээнд уригдахад юу ч бодож тооцоололгүй “Тэгье тэгье” гээд шууд гарах зав сингл бүсгүй чамд л байна.
Өөртөө тохирох нэгнийг олсны дараа чи насан туршдаа шинэ жилийг хосоороо өнгөрүүлэх болно. Тиймээс ганц биеэрээ угтах шинэ жилийн баяраа ганцаардлаар бүү баллаарай.