Энэ долоо хоногт өөрийнхөө бие болон сэтгэлийн эрүүл мэнддээ анхаараарай. Хэрхэн анхаарахыг эндээс уншаарай.
Амралтын өдрийг өөртөө
Ажиллаж ажиллаж өнгөрөөсөн өдөр хоногуудаасаа түр холдож, яах гэж амьдарч бас ажиллаж байгаагаа санаад, ирэх өдрүүдийнхээ эрч хүчийг хангалттай цуглуулаасай гэсэндээ бидэнд хоёрын хоёр амралтын өдөр долоо хоног бүр тохиодог. Гэхдээ толгой өндийлгүй ажилласан өдрүүдээсээ “өшөө авч” өдөржин унтлаа гээд эрч хүч орчихдоггүй. Харин ч залхуу хүрч, унтаад л байвал унтаад л баймаар болдог шүү дээ. Харин амралтын өдрийг хамгийн зөв, утгаар нь өнгөрүүлэх хэв маяг бол гэр бүлдээ цаг гаргах, шинэ зүйл суралцах хоёр юм. Суралцах бас хайрыг мэдрэх тусам хүн эрч хүчээр сэлбэгдэж байдаг болохоор тэр шүү дээ. Гэр бүлдээ чи өөрөө цаг гаргачихаж чадна. Харин 2015 онд бидэнд тохиох 52 долоо хоног бүрийн амралтын өдөр бүрээр шинэ зүйл сурах урам зоригийг чинь “Амралтын өдрийн шуудан” ном бэлэглэх болно. Чи Гоолингоог шимтэн уншдаг бол энэ ном ч бас таалагдах нь гарцаагүй. Интерном, Мир, Мажестик номын дэлгүүрийн бүх салбараар, мөн 3, 4-р хорооллын Билэг их дэлгүүрийн “Билэг” номын дэлгүүр, “Алтан төгрөг” төвийн 3-р давхраас 9900 төгрөгөөр худалдаж аваарай. Дэлгэрэнгүйг эндээс.
Шилдэг удирдагч биш шилдэг аз жаргалтан болгоно
“Манлайлагч, удирдагч, илтгэгч болгоно” гэсэн уриатай сургалтуудын нэг энэ биш. Хүн бүр удирдагч болох боломжгүй ч хүн бүр аз жаргалтай байх эрхтэй. “Аз жаргалаар дүүрэн шинэ эхлэл” 5 оройн сургалт, лекц нь өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлж, бусдаас биш өөрөөсөө аз жаргалыг нээн олоход чинь тусална.
Орой бүр эерэг лекц
Орой бүр халуун дулаан нөхөрлөл
Орой бүр шинэ мэдлэг
Орой бүр шинэ урам
Орой бүрийн шинэ эхлэлд чамайг урья. Сэтгэлийн өнгө гэр бүл сэтгэл судлалын төвийн доктор, сэтгэл зүйч Г.Наранбаатар. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
Зургийн сан дахь шинэ уур амьсгал
Чи инстаграм дээр хоёр өөр зураг нийлүүлчихсэн (хажуу талаас нь биш дээр дээрээс нь) байхыг харсан уу? Дэлхийн аль нэг буланд амьдардаг, чамтай адил аппартаа амраахгүй суугаа хэн нэгэнтэй зургаа нийлүүлэх боломжийг Dubble аппликешн чамд олгоно. Чиний зураг ямар ч зурагтай давхардаж гарч ирж болно. Сонирхолтой байгаа биз? Яг одоо туршаад үз. App Store - оос Dubble гээд хайгаарай.
Таргалалт, илүүдэл жин чиний асуудал уу?
Олон төрлийн фитнесс клуб, тураах төвүүдэд яваад олигтой үр дүнд хүрэхгүй байна уу? Харин Гоолингоо нь чамд хамгийн сүүлийн чинь туршилт хийх газрыг санал болгож байна. Чи энэ газарт очиж хичээллэж үзээд ахиж өөр тийшээ явж, тураах, галбиржуулах сургалт төвүүдийг хайхаа болино. Учир нь үйлчлүүлэгчиддээ хамгийн их сэтгэл гаргадаг, нэг баг болж нэг зорилгын төлөө зүтгэж чаддаг, ажилдаа дуртай хүмүүс тэнд ажилладаг юм. Энэ бол “Индира” халуун йог, ганцаарчилсан боксын бэлтгэлийн төв. Хэрвээ чи шуудхан очоод хичээллэе гэхээр бага зэрэг эргэлзээд байгаа бол Индира төв энэ долоо хоногт туршилт хичээлүүд зарласан байгаа ажээ. Лхагва, Баасан, Бямба, Ням гаригуудын аль нэг өдрийг нь сонгож захиалга өгөөд халуун йог болон боксын бэлтгэлд хямдралтай үнээр хамрагдаарай. Өөр дээрээ туршиж үзэж байж л чамд тохирох эсэхийг нь, гоё сайхан гэдгийг нь мэднэ шүү дээ, тийм үү?
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс олж аваарай.