Уг нь чи яаж л бол яаж чимэглэх боломжтойг нь тооцоолж, ханаа цулгуй цагаан өнгөөр бүрсэн. Гэтэл цагаа тулсан чинь яг яаж чимэглэхээ мэдэхгүй болчихсон уу?
Гэрээ сэтгүүлийн нүүрэн дээрх шиг, Pinterest дээрх зурагнууд шиг дуу алдмаар сайхан болгохыг хүссэн, модерн хэв маягт дуртай бүсгүйчүүд гэрийнхээ ханыг цагаанаар будуулах юм уу цагаан ханын цаас сонгох нь олширсон. Хүссэндээ хүрч цэлийсэн ханатай болоод авсан чинь, буйдангийн дээрх эсвэл ширээний дээрх цулгуй зайг чимэглэх санаагаа оновчтой олж чадахгүй байгаа бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Сонгож авсан нэг ханаа “gallery wall” буюу өөрийн гэсэн өнгө төрх, өгүүлэх түүх, загвар дизайнтай, өвөрмөц булан болгоход хэрэгтэй бүхнийг чинь бид цуглууллаа.
Ерөнхийдөө хоосорч харагдаад байгаа ямар ч ханан дээр үүсгэж болно. Гэхдээ өрөөний ямар нэг чухал хэсгийн дээр эсвэл хажууд байрлавал илүү утга учиртай харагддаг.