Арааны шүлс асгарам амттай харагдах креп бялууны фэйсбүүк дээрх зурагнаас энэ бүхэн эхэлсэн юм. Тэр зургийг харангуутаа л амсаж үзмээр санагдаж, хаанаас авч болохыг нь мэдэхээр Tatuka Bakery хуудас руу нь би орж сонирхсон билээ. Тэднийх 19-р хороололд нээгдээд удаагүй байгаа бөгөөд хамгийн урт цагийн хуваарьтай ажилладаг газар юм байна гэдгийг эхлээд харав. Тэгээд...
Тэгээд тэднийд гардаг олон төрлийн креп бялууны бас орчных нь зургуудыг харахад зорьж очиж үйлчлүүлсэн ч харамсахгүй юм шиг санагдаад байсан болохоор саяхны нэг амралтын өдрөөр айлчилсан билээ.