Намар кино урлагийн хувьд тийм ч их зүйл биднийг баярлуулахгүй байж мэдэх ч өмнө нь минь 7-р сар бүтнээрээ хүлээж байна. Гайхамшиг биелж, үлгэрүүд сэрж, аз жаргалтай төгсгөлөөр амьсгалах 7-р сар... Бас:
1. Alice Through The Looking Glass – Нээлт 7 сарын 1
Тэр чигтээ Tim Burton – ы “үнэр” үнэртэнэ. “Alice in Wonderland” ч мөн түүний найруулгаар бүтсэн билээ. Энэ удаад тэр малгайчныг аврахын тулд цаг хугацааг удирддаг бөмбөлгийг авахаар аялалд гарна. Алисагийн гайхамшгийн орноор аялах аялалд хамт явсан бол шидэт толиор хийх аяллыг нь ч алгасаж болохгүй биз ээ.
2. The Secret Life of Pets – Нээлт 7 сарын 8
Энэ киног анх трэйлэр нь гарснаас хойш би хүлээж байна. Гэртээ нохой тэжээдэг болохоор бүр ч сонирхолтой санагдаад байгаа. Тэд маань хэрхэн “хөөрхөнтдөг”-ийг заавал үзэж өхөөрдөөрэй. 7 сарын 8-нд Өргөө кино театрт нээлтээ хийнэ.
3. Nerve – Нээлт 7 сарын 27
Тун сонирхолтой бас гоё тоглоом. Гэхдээ аюултай. Үзэж эхлэхэд чамд магадгүй ийм тоглоом бодитоор байдаг ч болоосой гэж бодогдоно. Харин эцэст нь яах бол? 7 сарын 27-ноос Өргөө кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ. Тэмдэглээд аваарай.
4. Suicide Squad – Нээлт 8 сарын 5
Энэ кинонд Cara Delevingne тоглодог гэхээр л яагаад үзэх хэрэгтэй нь ойлгомжтой байгаа биз дээ? “Галзуу” киног утга учирыг нь одоог хүртэл тайлагдаагүй “Bohemain Rhapsody”-оор илэрхийлж. Энэ зуны бас нэгэн хүлээлт нь яах аргагүй энэ мөн байгаа биз?
5. Miss Peregrine’s Home for Peculiar Children – Нээлт 9 сарын 30
Ахин нэг Tim Burton – ы гайхамшиг. Хачин жигтэй, этгээд, ид шидийн мэт, “харанхуй” кинонууд бол түүний онцлог. Edward Scissorhands, The Nightmare Before Christmas, Corpse Bride, Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street, Dark Shadows болон Alice in Wonderland гэх мэт бүтээлүүдээр нь бид сайн мэдэх учиртай. Харин доорх киног яагаад үзэх хэрэгтэй вэ гэдгээ трэйлэрийг үзээд мэдэж аваарай.
6. Doctor Strange - Нээлт 11 сарын 4
Марвелийн 1963 онд гарсан комик номоос төрсөн өөр нэг баатар. Шинжлэх ухаан болоод өөртөө л итгэдэг алдартай мэс засалч осолд орсноор гар нь хүнд бэртдэг. Үүнийгээ эмчлэхийн тулд хийсэн аялал нь түүний амьдралыг, түүнийг өөрийг нь орвонгоор нь өөрчлөх болно.
7. Fantastic Beasts – Нээлт 11 сар
Гайхамшиг хийгээд ид шид энэ ертөнц дээр оршин байдаг гэдэгт итгэдэг Гоолингоочуудын сонирхлыг энэ кино татахгүй байна гэж үгүй. Оскарын шагналт жүжигчин Eddie Redmayne тоглож, зохиолыг нь Харри Поттерийн эх зохиолоос санаа аван бичиж, хийснээрээ онцлог юм аа.
8. Star Wars: Rogue One – Нээлт 12 сар
Ямар ч байсан энэ киног одоогоор 38 сая хүн тэсэн ядан хүлээж байна. Трэйлэрийг нь үзсэнээр магадгүй чи ч тэдний нэг болж болох юм. Өмнөх 3, 4-р ангийн дунд хэсэгт болох үйл явдал гарах бөгөөд ирэх 12 сард нээлтээ хийх нь ээ.