Хацар хайрам, тэсгэм хүйтэн, цастай өвлийн өглөө нэг сайхан “баглаж аваад” л ажил, сургууль руугаа алхах ч сайхан даа, тийм ээ? Хамгийн гол нь малгай, ороолт, куртка тэр ч байтугай бээлийний завсраар ч салхи сийгэхгүй болтол ДУЛААЛАХ нь чухал. Зорьсон газартаа ирээд хувцсаа тайлахдаа огтхон ч даараагүй байх үед төрдөг тэр мэдрэмжийг санаж байгаа биз дээ? Өвлийг өнтэй давж байна даа гэсэн тэр нэг сайхан өег мэдрэмж...
“ДУЛААЛАХ” - Энэ нь гаднаас хүйтэн агаар оруулахгүйгээс гадна гэрээс “авч гарах” дулаанаа гадагш алдалгүй, хүрэх газартаа эсэн мэнд хүрэхэд чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Яг үүнтэй ижил өвөл болохоос өмнө гэр, байшингаа “ДУЛААЛЧИХВАЛ” дулаан алдагдлыг бууруулж урин хаврыг өнөтэй угтаж чадах юм. Судалгаагаар гэр хорооллын ердийн зуухны утаа дангаараа нийслэлийн агаарын бохирдлын 80%-ийг эзэлдэг. Харин гэр хорооллын айл өрх дулааныхаа 50-55 хувийг байшин гэрийнхээ хана, тааз, шал, цонхоороо алддаг байна. Энэхүү дулаан алдагдлыг бууруулж чадвал нийт түлэх түлшний хэмжээ 2-2,5 дахин багасах буюу 360,000 тонн нүүрс хэмнэгдэж агаарын бохирдол 28%-аар буурах боломжтой.
Өвөл ч одоо хаяанд ирлээ. Энэ үгийг сонсоод зунжингаа утааны талаар мартчихаад одоо ахиад л утаатайгаа золгох нь дээ гэж хүн бүр л халаглаж байгаа байх. Бид ч мөн ялгаагүй. Гэхдээ бид өвөл болохыг зүгээр хараад суумааргүй байна. Жижиг ч бай ямар нэг зүйлийг өөрсдөөсөө эхлүүлж, гар бие оролцож, өөрчлөхийг хүсэж байгаа учраас утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагааг Гоолингоогийн зүгээс санаачилж байна.
Утааны эсрэг “ДУЛААЛЪЯ” давлагааны маань түүчээ болж “Инста бьюти клуб”-ын охид өвөл хүйтрэхээс өмнө гэр байшингаа дулаалцгаая хэмээн уриалж байна.
Утааны эсрэг бидэнтэй нэгдсэн :
- Shin dong design Group
- National cashmere
- E-photostudio
- Piaa photography
- Salt Make up Studio - Nomin Munkhbayar
- Stylist Mongolista
Утааны эсрэг бидэнтэй нэгдсэн :
- Shin dong design Group
- National cashmere
- E-photostudio
- Piaa photography
- Salt Make up Studio - Nomin Munkhbayar
- Stylist Mongolista