Халуун шүршүүрийг таягдан хая Ядаргаа тайлах ид шидийг уур савссан халуун шүршүүрээс олж аваад гардаг нь үнэн боловч энэ мөн л арьсыг “алдаг” нэгэн төрлийн муу зуршил мөн. Ялангуяа үсийг хатууруулж, өнгийг нь гундаахаас гадна биеийн арьсыг аймшигтай хуурайшуулдаг. Шуудхан л дадал болсон сайхан халуун шүршүүрээ таягдан хаяж чадахгүй болохоор бүлээхэн усанд орсон ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр гарч ирдэг болох зорилгыг өөртөө тавиарай. Ингэхийн тулд шүршүүрт орох бүртээ усныхаа дулаан температурыг бага багаар бууруулахад л хангалттай. Энэ завсраа хүйтэн шүршүүртэй ээлжилбэл бүр ч сайн шүү. Мөн уснаас гарч ирсний дараа бүхэл биендээ заавал чийгшүүлэгч түрхэж байгаарай.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(986) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!