Даваа гарагийн өглөөг онцол Онлайн найз минь чи ажилдаа амжилттай байж, зөв хэмнэлээр амьдрахыг хүсвэл долоо хоног бүрийн даваа гарагийг бусдаас огт өөрөөр эхлүүлж заншаарай. Ялангуяа даваа гарагийн өглөөг өөрийгөө хүчилж байгаад ч болов үр бүтээлтэй, төлөвлөгөөтэйгөөр өнгөрүүлж бай. Аливаа цаг хугацаа эхлэх бүрт шинэ зорилго тавьж, зогсолтгүй урагшлахад чинь энэ өдөр хамгийн чухал байр суурийг эзэлнэ. Энэ чинь эхлэл шүү дээ. Эхлэл нь замбараатай, төлөвлөгөөтэй, үр бүтээлтэй байвал тэр долоо хоног бүхэлдээ гайхалтай болж өнгөрөх нь тодорхой. Тиймээс даваа гарагийг үзэн яддаг биш тэсэн ядан хүлээж цоо шинэ өөрийгөө хүлээж авахдаа бэлддэг байгаарай.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(893) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!