ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
<b>Түвшин 3: Өдрөөр нь биш долоо хоногоор нь </b><br>
Эхний хоёр арга барилаар жил хагас явсныхаа дараа “Төлөвлөөд байгаа хэрнээ л яагаад амжихгүй байна аа?” гэдэг асуулт надад тавигдсан юм. Мэдээж бүр огт төлөвлөдөггүй байсан үеэ бодвол хамаагүй өндөр бүтээмжтэй, олон зүйлийг амжуулдаг, хариуцлагатай нэгэн болсон байв. Гэхдээ л ажлуудынхаа эзэн нь болж байгаа юм шиг мэдрэмж төрдөггүй, харин ажлууд маань намайг захираад байгаа мэт дарамттай санагддаг байсан юм. Учир нь би өдөр бүр л яаруу сандруу, ачаалал өндөртэй, тэгсэн хэрнээ дуусашгүй, төгсөшгүй ажлуудтай мэт санагдаж байлаа. Хамгийн гол нь шахуу төлөвлөгөөн дунд би сонголт хийх эрхгүй юм шиг сэтгэгдэлтэй байсан. Харин долоо хоногоор нь төлөвлөж, гариг бүрт хуваарилдаг  болсноор Samsung S2 барьж байгаад S6 барих шиг л огцом өөрчлөлт гарч эхэлсэн шүү. <br><i>
Гарсан дэвшил: </i>  Бүтэн долоо хоногийнхоо газрын зургийг нүднийхээ өмнө дэлгэж хардаг болсноор тодорхой өдөр дуусах ёстой ажлыг хоёр хоногийн өмнө хийж бэлддэг болов. Дараа долоо хоногт бэлэн болох зүйлийг ч бас өмнөх долоо хоногт нь хийдэг боллоо. Ингэснээр ихэнх ажил маань “Одоохон дууслаа” биш “Өчигдөр хийгээд дуусчихсан” гэдэг ангилал руу орж, мөн цаг нь тулахаас өмнө хийж байгаа учраас аль дуртайгаасаа эхлэх сонголт минийх боллоо. Өөрөөр хэлбэл, би ажлынхаа мэдэлд биш ажил маань миний мэдэлд орж ирэв. <br><i>
 Сул тал: </i> Ажил маань өмнөхөөсөө хамаагүй цэгцрээд ирсэн. Яарч сандрах зүйл байхгүй учраас их ажилтай байсан ч стрессгүй, тайвнаар анхаарлаа төвлөрүүлж илүү чанартай үр дүнг гаргаж чаддаг болсон. Гэхдээ шийдэгдээгүй үлдсэн нэг асуудал, хариултгүй нэг асуулт бол “Хэдий завандаа сайн эхнэр, сайн охин байх вэ?”. Мөн зөвхөн өдөр тутмын тулга тойрсон ажлууд дотроо эргэлдээд, ямар нэг хугацаанаас хамааралгүй ч заавал хийгдэх ёстой даацтай менежментийн ажлууд, түвшин ахиулах зүйлсээ хийж амжихгүй л байлаа.
Үзсэн тоо: 44559   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Миний төлөвлөж чаддаг хүн болоход суралцсан 4 жил

Түвшин 3: Өдрөөр нь биш долоо хоногоор нь
Эхний хоёр арга барилаар жил хагас явсныхаа дараа “Төлөвлөөд байгаа хэрнээ л яагаад амжихгүй байна аа?” гэдэг асуулт надад тавигдсан юм. Мэдээж бүр огт төлөвлөдөггүй байсан үеэ бодвол хамаагүй өндөр бүтээмжтэй, олон зүйлийг амжуулдаг, хариуцлагатай нэгэн болсон байв. Гэхдээ л ажлуудынхаа эзэн нь болж байгаа юм шиг мэдрэмж төрдөггүй, харин ажлууд маань намайг захираад байгаа мэт дарамттай санагддаг байсан юм. Учир нь би өдөр бүр л яаруу сандруу, ачаалал өндөртэй, тэгсэн хэрнээ дуусашгүй, төгсөшгүй ажлуудтай мэт санагдаж байлаа. Хамгийн гол нь шахуу төлөвлөгөөн дунд би сонголт хийх эрхгүй юм шиг сэтгэгдэлтэй байсан. Харин долоо хоногоор нь төлөвлөж, гариг бүрт хуваарилдаг болсноор Samsung S2 барьж байгаад S6 барих шиг л огцом өөрчлөлт гарч эхэлсэн шүү.
Гарсан дэвшил: Бүтэн долоо хоногийнхоо газрын зургийг нүднийхээ өмнө дэлгэж хардаг болсноор тодорхой өдөр дуусах ёстой ажлыг хоёр хоногийн өмнө хийж бэлддэг болов. Дараа долоо хоногт бэлэн болох зүйлийг ч бас өмнөх долоо хоногт нь хийдэг боллоо. Ингэснээр ихэнх ажил маань “Одоохон дууслаа” биш “Өчигдөр хийгээд дуусчихсан” гэдэг ангилал руу орж, мөн цаг нь тулахаас өмнө хийж байгаа учраас аль дуртайгаасаа эхлэх сонголт минийх боллоо. Өөрөөр хэлбэл, би ажлынхаа мэдэлд биш ажил маань миний мэдэлд орж ирэв.
Сул тал: Ажил маань өмнөхөөсөө хамаагүй цэгцрээд ирсэн. Яарч сандрах зүйл байхгүй учраас их ажилтай байсан ч стрессгүй, тайвнаар анхаарлаа төвлөрүүлж илүү чанартай үр дүнг гаргаж чаддаг болсон. Гэхдээ шийдэгдээгүй үлдсэн нэг асуудал, хариултгүй нэг асуулт бол “Хэдий завандаа сайн эхнэр, сайн охин байх вэ?”. Мөн зөвхөн өдөр тутмын тулга тойрсон ажлууд дотроо эргэлдээд, ямар нэг хугацаанаас хамааралгүй ч заавал хийгдэх ёстой даацтай менежментийн ажлууд, түвшин ахиулах зүйлсээ хийж амжихгүй л байлаа.

# 3 | Нийт 9 зураг
ЭНД байгаа шүү. Тэдэнтэй нэгдээрэй. Чэллэнжийн удирдамж энэ байна. ">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(510)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com