ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
<b>Ятгын эгшигт уярах үдэш</b><br>
Багадаа ятга тоглож сурахыг хүсдэг байсан, ятга харахаар л гоё санагдаад байдаг над шиг бүсгүйчүүд байна уу? Морин хуурын чуулгаас ятга хөгжмийн квинтет буюу тавал анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Монгол үндэсний сонгодог бүтээлүүдээс гадна орчин үеийн зохиолуудыг ятга хөгжим дээр тоглож үзүүлэх гэнэ. Гайхалтай байгаа биз дээ? Ирэх Пүрэв гаргийн 19:00 цагт ДБЭТ-т ганцхан удаа тоглоно. Тасалбарын үнэ 30,000₮, 50,000₮ бөгөөд ticket.mn –ээс аваарай.
Үзсэн тоо: 10873   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт юу хийх вэ?

Ятгын эгшигт уярах үдэш
Багадаа ятга тоглож сурахыг хүсдэг байсан, ятга харахаар л гоё санагдаад байдаг над шиг бүсгүйчүүд байна уу? Морин хуурын чуулгаас ятга хөгжмийн квинтет буюу тавал анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Монгол үндэсний сонгодог бүтээлүүдээс гадна орчин үеийн зохиолуудыг ятга хөгжим дээр тоглож үзүүлэх гэнэ. Гайхалтай байгаа биз дээ? Ирэх Пүрэв гаргийн 19:00 цагт ДБЭТ-т ганцхан удаа тоглоно. Тасалбарын үнэ 30,000₮, 50,000₮ бөгөөд ticket.mn –ээс аваарай.

# 3 | Нийт 4 зураг

Намар зураг авах гоё. Намар зураг зурах ч бас гоё. Намар салхинд гарах гоё. Намрын ойд цай уух гоё. Аль алийг нь нэг өдөр хийвэл бүр ч гоё доо, тийм үү? Энэ долоо хоногийн Ням гараг буюу 10 сарын 2-нд дээрх гоё зүйлсийг хамтад нь хийх өдөрлөг болох гэж байна. Өдрийн турш зураг зурж, авч, өөрөө фото модель болох боломжтой. Мэргэжлийн багш нар хэрхэн гоё зураг авах, зурах талаар зааж, зөвлөгөө өгнө, цаанаас төлөвлөгдсөн хөгжилтэй хөтөлбөр, уралдаануудад оролцоно, авахуулсан зургаа тэр дор нь угаалгаж, зурсан зургаа гэртээ аваад харина гээд үнэхээр сонирхолтой өдөр өнгөрнө. Бас чи очихдоо “намарлаг” бас уран бүтээлч шиг хувцаслах ёстой гэсэн шүү. Тасалбар нь 40,000₮ бөгөөд дотор нь өдрийн хоол, зургийн хэрэгсэл, унааны үнэ багтсан ажээ. Сануулж хэлэхэд ролцогчийн тоо хязгаартай гэсэн шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80108100, 88027964, 86194232 дугааруудаас асуух болон фэйсбүүк дээрх “Намар төрсөн бүтээл” эвэнтээс уншаарай. ">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(952)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com