Амралтын өдрийн шуудан: Сэтгэлийн “гэртээ” гэрэл нэм 2018 оны өнгөрсөн 10 сарыг ухраан бодоход сэтгэлд торох онцгой ач холбогдолтой зүйл орж ирэхгүй байвал, үлдсэн 2 сарыг энэ жилийг утга учиртай болгох “нэг том зүйл”-дээ зориулаарай. Шинэ бүжгийн чадварыг, шинэ албан тушаалыг, шинэ гадаад хэлийг, шинэ хамт олныг, шинэ хоббиг, шинэ зуршлыг, шинэ хайрыг, шинэ дурсамжийг нэм. Бас амжуулаад, амьдралаасаа нэг том зүйлийг хасаад авч ч болно. Жишээ нь муу зуршлыг, тодорхой айдсыг, өөрийнхөө талаарх сөрөг бодлыг. |