ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зуны бие арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн

Мэдээлэл  | 2021 / 05 / 24

Ил галын дэргэд оддоор хучуулан хонох дулаахан орой, нуурын эрэг дээрх үзэсгэлэнт өглөө, салхи татуулан давхих хөдөөгийн зам гээд бодох төдийд л нүүрэнд мишээл тодруулж, сэтгэл гэгэлзүүлэх зуны улирал хаяанд иржээ. Нялх ногоо дөнгөж цухуйхтай зэрэгцэн бид намар, өвлийн хувцаснуудаа далд хийж харин оронд нь цэцэг шиг өнгөлөг, хөнгөн даашинзуудаа шүүгээндээ өлгөдөг шүү дээ. Яг үүнтэй ижил зуны аагим халуун өдрүүдэд тохируулан бие арчилгааны горимоо ч бид өөрчлөх хэрэгтэйг мэдэж байгаа биз дээ, найз минь. Зуны гурван сарын гол дайсан болсон тоос шороо, хуурай агаар, нарны хурц туяа, хөлс зэргээс хэрхэн өөрийгөө хамгаалахаа мэдэхгүй байгаа бол энэ удаагийн нийтлэл минь чамд багахан ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна шүү. 

Зуны бие арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн

Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим

Гэр бүл  | 2021 / 05 / 04

Өнөөгийн нийгэм, хүмүүсийн хандлага, үзэл бодол гээд бүх зүйл аажмаар юм шиг хэрнээ маш эрчимтэй өөрчлөгдөж байгааг чи анзаарч байна уу? Хэдхэн жилийн өмнө улаан дипломтой төгссөн оюутан шууд л ажилд ордог, аав ээжийнхээ үгнээс гардаггүй бол хамгийн сайн хүүхэд, урт хугацааны ажлын туршлагыг л ажил олгогочид чухалчилдаг байсан бол одоо дипломноос илүү чадвар, харилцаа, туршлагаас илүү санаачлага, хандлага чухалд тооцогдож байна. Үгнээс гардаггүй, даруу төлөв гэхээсээ илүү зоригтой, өөртөө итгэлтэй байхыг бид хүүхдүүддээ сургахыг хүсдэг болж шүү дээ.

Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим

Үдэшлэгийн ханхүүг бус, амьдралын ханиа сонго

Хайр & секс  | 2021 / 03 / 15

Урт хугацааны харилцаанд юу чухал вэ?

"Хэрхэн ганцаараа насыг барахгүй байх вэ" номын зохиолч, хосын харилцааны коач, Hinge болзооны апп-ыг зохион бүтээгч Логан Юрыгийн уншигчиддаа зориулан бичсэн мөрөөдлийн харилцаагаа хадгалан, илүү ухаалаг шийдвэр гаргахад туслах дүрмээс бүсгүйчүүлдээ энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Үдэшлэгийн ханхүүг бус, амьдралын ханиа сонго

Арьсаа бүрэн хайрлах нь: Биеийн арьсаа хэрхэн арчлах вэ?

Гоо сайхан  | 2021 / 03 / 11

Нийт жингийн маань 15 хувийг эзэлдэг арьс бол бидний хамгийн том эрхтэн билээ. Хүний биеийг хамгаалах, хөлс гадагшлуулах, дулаан солилцоо явуулах гэхчлэн энэ эрхтний биед гүйцэтгэдэг үүргүүдийг тоочоод баршгүй их. Харамсалтай нь бүсгүйчүүл ихэвчлэн нүүрний арьс арчилгаандаа л хамаг анхаарлаа төвлөрүүлж биеийн арьсаа гаргуунд нь гаргачих гээд байдаг сул талтай.

Арьсаа бүрэн хайрлах нь: Биеийн арьсаа хэрхэн арчлах вэ?

Хосын харилцааг сүйтгэгч “дөрвөн морьтон”-г хэрхэн таних вэ?

Гэр бүл  | 2021 / 02 / 28

Маргаанаас “Дөрвөн Морьтон”-г танин анзаарах нь тэдгээрийг арилгаж, илүү эрүүл, үр дүнтэй харилцааны аргыг олох эхний алхам. Сүйрлийн “Дөрвөн Морьтон” нь Библийн ертөнцийн төгсгөлийг зөгнөдөг зүйрлэл бөгөөд тус бүрдээ эзлэн түрэмгийлэл, дайн, өлсгөлөн болоод үхлийг зөгнөсөн байдаг. Харин Ж. Готтманы тухайд, “Дөрвөн Морьтон”-г харилцааг төгсгөгч зүйрлэл болгон ашиглажээ.

Хосын харилцааг сүйтгэгч “дөрвөн морьтон”-г хэрхэн таних вэ?
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Судалгаан дээр үндэслэсэн Гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчим

Гэр бүл  | 2021 / 02 / 20

Алдарт гэр бүлийн сэтгэл судлаач, клиникийн засалч Дк.проф.Жон Готтман, Нан Силвер нарын хамтран бичсэн "Гэрлэлтээ бэхжүүлэх 7 зарчим" номонд амжилттай харилцаа гэж чухам ямар харилцааг хэлдэг тухай болоод хосууд харилцаагаа бататгахаар хийж болох энгийн алхмуудыг зөвлөсөн байдаг.

Судалгаан дээр үндэслэсэн Гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчим

Хэрэглээний төлбөрөө банкинд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй

Мэдээлэл  | 2020 / 08 / 26

Хэдхэн жилийн өмнө байрны мөнгөө төлнө гэдэг бидний хувьд тусгайлан цаг гаргаж банк орох нэгэн шалтгаан байсан шүү дээ. Саяхныг хүртэл бид зөвхөн хэрэглээнийхээ төлбөрийг төлөхийн тулд банк руу зорьж очин, дугаараа хүлээж зогсдог байсан гэхээр итгэмээргүй мэт.

Хэрэглээний төлбөрөө банкинд ирэлгүйгээр QR ашиглан төлөөрэй

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч Төрийн банк шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ.

Мэдээлэл  | 2020 / 08 / 22

Он гарснаас хойш дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр олон олон бизнесүүд санхүүгийн хүндрэлтэй тулгарч, үйл ажиллагаа зогсоох аюултай нүүр тулаад байгаа билээ. Зөвхөн АНУ-д л гэхэд энэ оны 3 сараас хойш 50 мянгаас 25 тэрбум доллар хүртэлх хөрөнгө бүхий 170 гаруй томоохон компани дампуурлаа зарласан гэх тоон мэдээ байна. Эх сурвалж: (www.bloomberg.com)

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч Төрийн банк шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ.

Таны хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал 3 бэлэг

Гэр бүл  | 2020 / 05 / 28

Жил бүрийн зургаадугаар сарыг хүүхэд бүхэн тэсэн ядан хүлээдэг. Аав ээжийн ажлын газар, ах эгч, эмээ өвөөгөөсөө уут уутаар амттан бэлгэнд авч хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг тэд мөрөөдөж буй. Харамсалтай нь өнөө жил хөл хорио сунгасан тул тэдэнд маань гадуур зугаалах боломж олдохгүй нь. Тиймээс Гоолингоо энэ удаад хүүхдүүдээ гэртээ хэрхэн бүтээлчээр баярлуулж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.

Таны хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал 3 бэлэг

Карантины үеэр гэрээсээ гаралгүй амжуулж болох 6 чухал “ажил”

Мэдээлэл  | 2020 / 05 / 04

Бүх номоо уншчихсан, гэртээ их цэвэрлэгээ хийчихсэн, 50 суниах чалленжид ч орчихсон, одоо өөр “ажил” хүсэж байгаа хүмүүст зориуллаа.

Хариуцлагатай эмч, албан хаагчдынхаа ачаар бид дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн тайван, эрх чөлөөтэйгөөр “карантилагдаж” байна. Улс орон маань ингэж их хичээж байгаа учраас иргэд бид ч бас заавал гадагш гарахгүй, гэрээсээ амжуулж болох зүйлсийг гэрээсээ амжуулахаар хичээцгээж байна.

Хүн л болсон хойно амрахаас уйддаг, ямар нэг “прожект” хүсдэг жамтай. Ном унших, гэртээ их цэвэрлэгээ хийх зэрэг завтай үедээ хийхээр төлөвлөсөн наад захын ажлуудаа дуусчихсан бол дараах зөвлөгөөнөөс санаа авч, өөртөө шинэ “ажил” бий болгоорой. Эдгээр чухал ажлуудаас аль нэгийг нь л сонгож хийсэн байхад энх цаг ирэх үед танд “хүн өмнөөс чинь хийгээд өгчихсөн юм шиг” сайхан санагдах болно.

Карантины үеэр гэрээсээ гаралгүй амжуулж болох 6 чухал “ажил”

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com