“Үерхээд гурван жил болж байгаа хэрнээ бидний хооронд маш их үл ойлголцол, маргаан байдаг. Бие биедээ үнэхээр хайртай болохоор салах шийдвэр гаргахгүй ч яваандаа таагүй харилцаа, хэрүүл маргаанаасаа болж ийм зүйл болох вий гэж би маш их айдаг юм. Харилцаагаа авч үлдэхийн тулд бид яах ёстой юм бол?”
1. Түүнийг анзаарахаа болих
Харилцааны эхэн үед чи түүний ярьсан бүгдэд анхаарлаа хандуулан сонсдог байсан ч одоо тийм байхаа больсон уу? Байгалиасаа л хүнд өөрийгөө бусдад ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх хүсэл байдаг. Гэтэл хайртай хүн нь түүнийг үл тоож, ярьж байхад нь сонсохгүй байх, нүд рүү нь харж үзэл бодлоо хэлэхгүй байх зэрэг нь хайртыг чинь гомдооход хүргэдэг. Тиймээс аль болох тэр чамд хандан ярьж, өөрийгөө илэрхийлж байх үед хэчнээн дургүй сэдвээр чинь ярьсан ч анхааралтай сонсогч нь байгаарай. Гэхдээ түүний нүд рүү харж, ойлгож сонсох нь чухал шүү. Ингэснээрээ чи түүнд чухал хүн нь гэдэг дотно сэтгэгдэл төрүүлж, чамтай цаашдаа ч сэтгэлээ нээн ярилцах замыг нээх юм. Ямар ч хүн хайртдаа л өөрийгөө илэрхийлж, ойлгуулахыг хүснэ шүү дээ. Харин чи харцаа буруулан, хийж байгаа, ярьж байгаа зүйлсийг нь анзаарахаа больсноор түүнийг хэн ч биш мэт сэтгэгдэл төрүүлэх болно.
Хааяа маргааны үеэр хэн нэгэн нь дуугаа хурааж хэрүүл маргааныг дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлдэг. Ийнхүү чимээгүй байх нь цаад хүн чинь чамайг үл тоомсорлож байгаа хэрэг биш юм. Үргэлж ярьж, өөрийнхөө зөв болгох гэж дайрах нь зарим үед хэрүүл маргааныг улам ч дордуулдаг. Чимээгүй байснаараа чи хайртдаа бууж өгч байна гэж бодох хэрэггүй. Харин ч дордох байсан харилцаагаа авч үлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Үргэлж дийлэх гэсэн оролдлогоо болиод түүний зөв үед нь бууж өгөн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, харин түүний буруу үед буруу гэдгийг нь эвээр ойлгуулахыг хичээдэг байгаарай. Тэгвэл дордож магадгүй байсан харилцаагаа чи сайнаар хадгалан үлдэж чадах юм шүү.
Эмэгтэйчүүд эрчүүдээс хүчтэй, хариуцлага үүрч чадахуйц байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ хийж буй ажил, алдаа эндэгдлийнх нь тухайд урам өгч урагшлуулах биш шүүмжилж, гоочлох нь элбэг. Чи хайртай залуугаасаа үдэшлэгт юу өмсөх, үсээ хэрхэн засуулах, ажлын байран дээрх асуудлаа хэрхэн шийдэх зэргээ асууж зөвлөлддөг хэрнээ, түүнийг шийдвэр гаргах мөчид “Чи л шийд. Чи мэддэг шүү дээ” гээд орхих нь буруу юм. Түүний оронд ярилцаж, хамтдаа зөвлөлдөх нь түүнд хайр, хүндлэлийг мэдрүүлж, ээж шиг нь дотно мэдрэмжийг төрүүлдэг.
Ихэнх хосууд ахуй амьдрал, хүүхэд, зээл гэх мэт зүйлсэд анхаарлаа хэт хандуулснаар өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах үйл явцаас хоцордог. Энэ нь амьдралд бухимдах, бухимдлаа хайртдаа гаргах асуудлыг үүсгэдэг. Зарим үед ганц бие найзуудаа хараад атаархаж, өөрийгөө өсөж хөгжихгүй байгаад хайртыгаа буруутгах бодлууд төрөх нь ч элбэг тохиолдоно. Үүнээс үүдсэн бухимдал даамжирсаар гэр бүл салах, хосууд хүчтэй маргалдах зэрэг сөрөг үр дагаврууд авчирдаг. Тийм ч учраас гэр бүлийн сэтгэл судлаачид “амьдралынхаа туршид ахуйн аахар шаахар асуудлаас болж өөрсдийнхөө хөгжих, суралцах явцыг хэзээ ч зогсоохгүй байхыг зөвлөдөг” байна. Өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хий. Хайрттайгаа ярилцаж түүний ч бас хийхийг хүсдэг зүйлийг дэмж. Өөрийнхөө хүслийг зөв ойлгуулж хамтдаа тэмүүлдэг хүсэл мөрөөдөлтэй байх нь харилцааг бат бөх аз жаргалтай болгодог.
Зарим хосууд хэт найз нөхөд, ажил, хоббиндоо цаг хугацаагаа зориулах нь бий. Энэ нь хайртыгаа ганцаардуулах, чамаас сэтгэл зүрхээрээ бага багаар холдох шалтгаан болж байдаг. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, хоорондоо ярилцаж, жижиг том гэлтгүй ажилд хамтдаа ханцуй шамлан орох нь хосуудын дунд үнэт зүйл болоод сайхан дурсамжийг бий болгож байдаг. Тиймээс хувиа хичээхээ больж хайртдаа ч мөн цаг заваа зориулдаг байгаарай.
Түүний ярьж байгаа зүйлийг үнэн эсвэл худлаа гэдгийг чи нэгэнт нотолж чадаагүй цагт таамаглалаа тулгах нь хэт бүдүүлэг хэрэг болно. Тиймээс түүнийг анхааралтай сонсож, яриаг нь дуустал нь сонсож, ярих боломжийг бүрэн олго. Зарим асуудлын үед хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавиад үз. Эхлээд сонсож дараа нь дүгнэлт хийгээрэй. Энэ нь маргааныг хурцдуулахгүйгээр шийдэхэд туслана.
Бүх харилцаа эхэндээ таатай байдаг. Гэвч аажмаар эрч нь сулран нэгнийхээ зан аашийг хүлээн зөвшөөрөх биш шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Хүн төгс байхгүй учраас гаргаж байгаа аливаа зан ааш, авир үйлдэлд нь хүлээцтэй хандаж, тайван байх нь чухал юм. Түүнээс үргэлж анхных шигээ таатай зан чанарыг хүлээж, чиний мэдэхгүй төрх байдал илрэх үед сэтгэлээр унан стресстэх хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг, харин та хоёр бие биенийгээ гэх хайраа л өөрчлөхгүй байх нь чухал юм шүү.
Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 70095 | | | |
Өмнөх мэдээлэл Нунтаг пудрийг ашиглах ухаалаг аргууд |
Дараах мэдээлэл “Найзууд” цувралаас суралцсан амьдралын хичээлүүд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443