ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хоолны ширээний ард сурсан амьдралын 3 хичээл

Гэр бүл  | 2018 / 12 / 03

Хооллох нарийн ширийн соёлын тухайд түр азная. Харин хоолны ширээний ард ааваасаа үлгэрлэсэн амьдралын 3 хичээлийг энд бичлээ. Хооллож сурна гэдэг ажил, амьдралын олон талбарт биеэ зөв авч явах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх соёлд суралцах, амьдралаас энгийн зүйлсийг ч таашааж чаддаг байхад сургадаг юм билээ.

Хоолны ширээний ард сурсан амьдралын 3 хичээл

Оройн хоолны цаг бол гэр бүлийн дотно уулзах мөч гэдгийг ойлгосон
Өглөө гэрээсээ гараад л орой ажил хичээлээсээ ирдэг завгүй цаг үеийн бидэнд цуглаж, оройн хоолны цаг л хамтдаа хооллож, халуун яриа өрнүүлэх жинхэнэ боломжийг олгодог. Бие биенийхээ ажил хэрхэн өрнөж байгааг асууж, дүү нар сургууль цэцэрлэг дээрээс сурсан зүйлээ хуваалцаж, манай гэрийн “босс” хамгийн бага дүүгийн өдөр бүхний шинэхэн паянгуудыг ярьж гэр дүүрэн инээлддэг. Мөн аавын ээжийн залуу насны тухай сонсох боломж хоолны цагаар, хоолны ширээний ард илүү их олддог. Тэр ч утгаараа бидний хоолны цаг магадгүй бусад айлынхаас арай урт ч байж мэдэх байх. Ажил амьдралын олон асуудал биднийг зовоодог нь үнэн ч гэртээ хоолны ширээний ард, гэр бүлийнхэнтэйгээ хооллох тэр хугацаанд бүхий л саар зүйлс мартагддаг.

via GIPHY

Бусдын яриаг анхааралтай бөгөөд дуустал нь сонсож байхыг сурсан

Хоолны ширээний ард суухдаа хэт чанга ярихгүй байх, нэг нэгнээсээ илүү гарах гэж чанга дуу чимээ үүсгэхгүй байхыг, бусдын тухтай байдлыг алдуулахгүйг мөн л ааваасаа сурсан. Тэр ч утгаараа гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнийг ярьж эхлэхэд бид чимээ тавин сонсож, хооллож байхдаа ч тухайн хүндээ анхаарлаа хандуулдаг. Энэ нь тухайн цагтаа манай гэрийн л хоолны ширээний ард өрнөдөг зүйл ч ажлын хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ, шинэхэн танилуудтайгаа хооллох бүрт тэдний яриаг хүндэтгэн чих тавин сонсож сурахад хүргэсэн юм. Маргалдах, мэтгэлцэх, нэгнээсээ илүү гарах гэж чанга ярих нь хоолны ширээний ард хамгийн зохисгүй үйлдэл болохыг аав минь багаас сургасан хэрэг. Ер нь хоол идэж байх үед хамгийн сайхан яриа өрнөдөг гэдэгт би одоо ч итгэлтэй явдаг шүү. Мөн хэн нэгэн чиний яриаг анхааралтай сонсож байгаа гэдгийг хамтрагчдаа ойлгуулахад энэ цаг мөн л тохиромжтой.

via GIPHY

“Хоолны цагаар зөвхөн хооллох” буюу хоолоо амтархан, таашаан идэхийг сурсан
Энэ магадгүй миний сурсан хамuийн чухал хичээл байх. Аав хооллох бүртээ (ямар ч төрлийн хоол) амтыг нь улам гоё болгож, хооронд нь хольж хутгаж, хийсэн зарим хоолон дээр шинэ жор үүсгэж таатай нь аргагүй таашаан хооллодог. Тэгээд бүр удаанаас удаан иднэ гээч. Хоолны ширээнээс хамгий сүүлд босдог хүн нь ч манай аав. Мөн хооллож байхдаа утсаа оролдох, компьютерийн болон ажлын ширээний араас хооллох, өөр зүйл хийх зэргийг тийм ч таашаадаггүй бөгөөд тийм тохиолдол гарах бүрт “Тайван хоолло, эхлээд хоолоо сайхан идчих, ээж чинь ийм гоё хоол хийсэн байна, тиймээс эхлээд тайван хоолло. Ажлаа дараа нь бол, утсаа дараа нь бол” гэдэг. Утсаа оролдож байсан нэгэн нь утсаа тавьж, ажлаа хийж байсан нэгэн нь түр хойшлуулан эхлээд зөвхөн хооллоходоо л анхаарал хандуулж эхэлнэ. Тиймдээ ч миний хувьд хоолондоо ихэд анхаарал тавих нь зохистой хооллох, идсэн хүнс ходоодонд шингэх, “амтархан идэж чаддаг байх” зэрэг эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Харин эсрэгээсээ утас оролдох, давхар өөр зүйл хийх бүрт холлшихгүйгээр үл барам үргэлж тавгүй мэдрэмж төрүүлдэг. Хэрэв аав ингэж заагаагүйсэн бол би хоолыг зөвхөн ходоодоо дүүргэх гэж, ажлын хажуугаар яаран хам хум идээд зуршчих байсан гэдэгтэй одоо ч итгэлтэй боддог юм.

via GIPHY

“Хоолыг таашааж идэж чаддаг хүн амьдралын бусад зүйлсийг ч таашааж чаддаг гэдэг” гэдэг энэ үгийг нэгэн зохиолчийн намтар ном дээрээс уншиж байлаа. Хоолоо амтархан идэж, амт чанар, идэж байгаа орчин нөхцөлдөө анхаарал тавьж чаддаг хүн бусад зүйлийг ч “амтлах, мэдрэх, таашаах” тал дээрээ нарийн ханддаг гэдэг юм билээ. Энэ бол миний ааваасаа хоолны ширээний ард сурсан хамгийн суурь үнэт зүйл, чухал хичээл болсон юм.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(103)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ГГ-д хандаж....   2019-02-13
Монгол эрчүүд маань архичин, дээрэнгүй, соёлгүй биш бсан бол Монгол эрчүүдээ хайрлаж хүндэтгэмээр л бна. Би 21 настай дээд боловсролтой эмэгтэй. Сайхан амьдрал зохиогоод явья гэхээс айдаг. Хүнтэй суухгүй юм шүү өөрийгөө л хөгжүүлээд явах юм шүү гэж боддог өдөр болгон. Наад Монгол эрчүүд чинь арчаагүй шдээ үнэндээ л... Нийтээрээ архичин, жирэмсэн эхнэрүүдээ араар нь тавьдаг жирэмсэн биш бсан ч оюутан 10 11 12-р ангийн охидуудад хэдэн халтар төгрөг харуулж өвөртөө оруулдаг, хэрүүлч, хулгайч, авсан авгайгаа зодоод хүүхэд гаргуулчихаад хөгөөд явуулчихна. МОНГОЛ ЭРЧҮҮД БОЛ БҮГД НОВШ БОЛСОН. Өнөөдрийн Монгол улсыг эмэгтэйчүүд авч яваа юм. Гадныхантай суух нь зөв. Ганц бие эмэгтэйчүүд их байгаа нь аргагүй. Залуу охидууд хүнтэй суухаас халширч байгаа нь аргагүй. Өнөөдөр бүх сайхан, ухаалаг, боловсролтой охид бүгд хилийн дээс алхаж бна. Аргагүй шдээ хэн ийм хогийн эрчүүдтэй Монголд амьдрахыг хүсэх юм. Жагсаал цуглаан хийнэ, дандаа эмэгтэйчүүд, ээжүүд эрчүүд нь нийлээд 76гийнхаа эсрэг ч тэмцчихэж чадахгүй архичнгууд. Эмэгтэйчүүд амиа л бодох хэрэгтэй ийм нөхцөлд.

Зочин: гг.   2018-12-26
Монгол эр хүнийг мөнгөгүй гэж бүү гол Монгол эр хүнийг халамжгүй гэж битгий хэл Монгол эр хүнийг архичин гэж битгий хэл Монгол эр хүний ядуу гэж битгий голоод бай Монгол эр хүнийг дарах, угсааг чинь мөхөөх гаднын бодлогыг, Монгол бүсгүй чи мэлмий дээ хараагүй учраас ухаан чинь турсан байна. Улс орон чинь хөгжил гол түлхүүр бүсгүйчүүд таа нарт байна. Хатуу үг. Тэд чинь цагаа тулахаар чадмаг болон үрээ тэврээд хатуу бүхний төлөө сөрж тэмцдэг юм. Тэр сайхан өндөр, хөгжилтэй орны оюунлаг залуу чиний толгойд гоё санагдаж, өвөрт нь ормоор байна уу? Тэр дотроо юу агуулж байгаа гээч, чамайг боолчлох, эх орныг чинь өөрийн цусаар бузарлах сэтгэл агуулж, эзэн суухыг хүсч байна. Тэр үнэн хэрэгтээ чамд биш эх оронд чинь сэтгэлтээ, Хэт их энэ даяарчлагдсан энэ нийгэмд хэнд хайр, дурлалаа өгөх нь чиний дур. Хэтдээ бодоод үз Монгол орны дархлаа минь. Хэнийч мэдэхгүй газар ус, чиний дотор бойжсон тэр үр, хэчнээн харийн цусч гэсэн Монгол хүний яс байдгийг мэд. Хэт их гялгар, алт, мөнгөнд бүү шуна, өнөөдрийн энэ их хэцүү амьдралыг тэмцэж халуун хөлс, оюунлаг, зан, хүмүүний ухаанаар бүтээ. Дэлхийд хэчнээн том гүрэн олон, хүн ам ихтэй улс орон бүрч их, техникийн давуу талч байгаа. Дэлхийд мөнгөөр худалдаж авсан, гариг, хүмүүний амьдрал байхгүй. Дэлхийн том гүрний бодлого, Монгол улсад нөлөөлөн, чиний хямдхан бодол, миний шуналтай сэтгэл, хэт их өнгөд дуртайг ашиглан, үрээр минь цусаа хийж газарт минь ясаа тавих санаа агуулан, Улс төрөөр даажигнан зарим нэг хүмүүсээр утсан хүүхэлдэй хйиж байна. Одоо энэ цагаас Монгол эх орны минь халуун дархлаа болсон бүсгүйчүүд минь ухаан зааж эрчүүдээ сэрээж, улсаа хөгжүүлээч гэж гуйх санаа агуулан үүнийг бичлээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com