ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний шинэ тэмдэглэл хөтлөлт буюу Bullet journal

Чөлөөт цаг  | 2019 / 04 / 16

Жаахан охин байхаасаа л барбигаар тоглодог, хавчаар ээмэг, тэмдэглэлийн дэвтэр цуглуулдаг байлаа. Харин том болоход 2 хобби нь гээгдэж дэвтэрт дурласан хэвээрээ үлдсэн билээ. Хүүхэд наснаасаа хэрэглэсэн дэвтрийг тоолбол овоо хэдэн хайрцаг болох биз.

Миний шинэ тэмдэглэл хөтлөлт буюу Bullet journal

Наадаг зураг хачин их сонирхоно. Жаахан байхад наадаг зураг түмэн янзаараа гардаг тасархай байлаа шүү дээ. Тэр үеийнх шиг онц гойд зураг одоо үзэгдэхээ больсон байна лээ. Харин тэмдэглэлийн дэвтэр гайхамшигтай олон янзаар үйлдвэрлэгдэж дэвтэрт дурлагсадын тоо улам л нэмэгдсээр. Бас бүх зүйл техникжихийн хэрээр хүмүүс эргээд л гар аргын, хамгийн энгийн, биет зүйлд дурлаад байх шиг. Би хэдийгээр техникийн эринтэй хөл нийлүүлэн алхаж чадлаа ч ном, тэмдэглэлийн дэвтрийг хэзээ ч хэрэглэхээ болихгүй хүний тоонд зүй ёсоор орно.

2018 онд төлөвлөгөөний дэвтэр олныг цуглуулж “төлөвлөдөг хүн” болох гэж үзэж тарж байсан. Одоо ч гайгүй ээ, жигдрэх юмандаа орсон. Харин сүүлийн хэдэн сар цэгтэй дэвтэр гэдгийг туршиж, эрх чөлөөтэйгөөр тэмдэглэл хөтөлж сурч байна. Юм ер нь энгийн болох тусмаа улам гоё, улам үнэ цэнтэй болоод байдынмуудаа. Цэгтэй дэвтрийн энэ соёлыг Bullet journal гэдэг бөгөөд сүүлийн үеийн тэмдэглэл хөтлөлтийн тренд болж байгаа юм. Bujo, Бужо ч гэж нэрлэдэг. Би ч бас хоцорсонгүй, шинэ соёлыг хэрэгжүүлж үзлээ. Цаашид үзсээр ч байх болно. Учир нь Bullet journal-д дурласан… Яг юуг хэлээд байгаад эргэлзэж байвал эхлээд энэ нийтлэлтэй танилцаарай. Аа, харин дараа нь...

Бужо хөтөлснөөр миний амьдралд гарч байгаа эерэг гоё өөрчлөлтүүд:

· Толгой доторхоо эмх замбараатайгаар буулгаж байгаа,
· Өдөр, сар, долоо хоногийн төлөвлөгөөг сонирхолтойгоор, өнгөлөгөөр бичиж тэмдэглэж байгаа,
· Орлого-зарлага, зуршил тэмдэглэгч, сэтгэл хөдлөл удирлагч, сорил биелүүлэгч, сарын тэмдэг хөтлөгч, хоолны төлөвлөгөө гээд маш олон төрлөөр зурж, будаж, сэтгэж хийж болдог нь амьдралын талбарууддаа тэнцүү анхаарахад тусалж байгаа,
· Өөдрөг болж байгаагаа ч мөн бичих хэрэгтэй. Өнгө будаг амилуулаад ирэхээр ямар ч хүний сэтгэл санаа өөдрөг болдог байхаа. Зурж, бичсэнээ харах тусам гоё санагдаад сэтгэл сэргээд л байдаг юм билээ,
· Биелүүлж байгаа ажлуудаа тэмдэглээд, дараад явахад тэдгээрийг үргэлжлүүлэн хийх урам зориг улам ч нэмэгдэж, тууштай байхад тусалж байгаа,
· Анхаарлаа төвлөрүүлээд суухад стресс маань илт арилж, оюун санаа амарч байгаа нь мэдрэгддэг нь хамгийн сайхан мэдрэмж байхaa.

Сарын календар

Сэтгэл хөдлөл тэмдэглэгч. Энэ бужогийн тусламжтай 3-р сард ямар сэтгэл хөдлөл давуу байсныг олж мэдсэн.

7 хоногийн төлөвлөлт

2 дугаар сарын зуршил тэмдэглэгч

Нэг хэсэг хоолондоо илт муудаж байлаа. Тэр үедээ иймэрхүү тэмдэглэл хөтөлж хооллолтоо хянаж байсан.

7 хоногийн хоолны төлөвлөгөө

Эмэгтэй хүн байна даа...

7 хоногийн төлөвлөгөө

4-р сарын тэмдэглэл хөтлөлт

Zero waste буюу хог хаягдалгүй 40 хоногийн чээлэнжийн бужо

Орлого зарлагын тэмдэглэл

Habit tracker буюу зуршил тэмдэглэгч. Өдөрт уусан ус болон сунгалтаа тэмдэглэнэ

7 хоногийн төлөвлөлт буюу өөрийгөө аз жаргалтай болгох төлөвлөгөө

Энэхүү цэгтэй дэвтэр дээр юу л бол юуг хүссэнээ тэмдэглэж болдгийг харсан биз дээ? Тэгвэл Гоолингоо нь чамд арай ойртуулж “Мөрөөдөлд бээлглэх бэлэг” бужо дэвтэр бэлдсэн байгаа. Яг дээрх шиг, мэдээж дээрхээс ч гоёор тэмдэглэл хөтлөх боломжтой.

52 долоо хоног нэг нэгээр нь задлан уншиж, оюун санаагаа амраах, урам зориг өгөх “Амралтын өдрийн шуудан” номоо, орой бүрийн арьс арчилгааг хийж дадахад чинь туслах “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрээ, яг өөрийн хүссэнээр бичиж зурахад чинь туслах “Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” тэмдэглэлийн дэвтрээ хамтад нь багц болгон барьж байгаа юм.

“Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” багц маань 34900 төгрөг. Бэлгэнд номын хавчуурга, агаарын иогийн 50000 төгрөгний хөнгөлөлтийн эрхийг үнэгүй хүргэлтээр дайж байна. Өөртөө эсвэл найздаа, эгчдээ, дүүдээ, багшдаа бэлэглэж тэднийг эрхлүүлээрэй. 90100132 дугаараар холбогдоход болно шүү. Тэмдэглэлийн цоо шинэ аялалдаа хамт гарцгаая!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(352)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. ADITY.   2022-05-11
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com