Хэрхэн ном унших дадал суулгах вэ, яаж номонд дуртай болох вэ, номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ зэрэг олон асуултууд Гоолингоод ирдэг. Иймээс бид номд унших сонирхолтой охид бүсгүйчүүлдээ зориулан цуврал нийтлэл хүргэхээр бэлдээд байна. Өөртөө ном унших дадлыг бий болгох нь амьдралдаа хийж буй чухал ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ учраас хамтдаа суралцаж, хамтдаа өөрийн гэсэн номын ертөнцийг бүтээе.

1. Чи ямар төрлийн номонд дуртай вэ? гэдгээ тодорхойл. Баримтат, намтарчилсан, адал явдалт, уран зохиолын, шинжлэх ухааны, түүх философийн, хувь хүний хөгжлийн гээд аль төрлөөр уншвал чиний сонирхлыг илүү татаж байгааг олж мэд. Ингэхийн тулд мэдээж төрөл төрлийн ном уншиж, туршиж үзэх хэрэгтэй.

2. Орчноо бүрдүүл. Хэрвээ чамд кофешопт сууж халуун кофе амтлан ууж дуртай номоо уншаад суух нь сайхан байдаг бол түүнийгээ хий. Эсвэл гэртээ өөрийн гэсэн орчныг бүрдүүлж унших нь үр дүнтэй байдаг байж болно. Тэндээ унш. Эсвэл чимээ шуугиан багатай номын санг сонгож болно. Хаана чи тухтай, үр дүнтэй уншлага хийж байна, тэр орчинд л очих хэрэгтэй.

3. Гарт ойрхон, нүдэнд үзэгдэх газраа байрлуул. Хичээлийн ширээ, амралтын буйдан, гар тогооны тавиур, цонхны тавцан, угаалгын өрөө, зурагтын дэргэд гээд байнга хүрдэг, очдог газрууддаа байрлуулаарай. Цүнхнийхээ булан руу шидчихвэл байн байн авч унших хүсэл төрнө гэж үү?

4. Уншлагын хуваарьтай бол. Өглөө эртлэн босож багадаа 30 минутыг ном уншихад зарцуул. Бас унтахын өмнөх уншлага хийж байгаарай. Мөн ажил эхлэхээс 30 минутын өмнө очоод унших, цайны цагаар унших, бүр бууз жигнэж байхдаа унших зэргээр ч төлөвлөж болох юм. Цагийн үр дүнтэй ашиглах хэрэгтэй, тийм ээ?

5. Хэзээ ч өөрийгөө “шахаж” болохгүй. Ном унших нь чиний хүсэл сонирхол дээр тулгуурласан ажил байх ёстой. Чиний дурлаж хийсэн зүйл л чамд үр дүнгээ өгөхөөс биш, хийх ёстой гэж бодож хийсэн зүйл үр дүнгээ өгөхгүйг санаарай.

6. Номын тэмдэглэл хөтлө. Үүнд уншсан номын тухай өөрийн сэтгэгдэл болон таалагдсан эшлэлүүд бичих, шинэ санаа тэмдэглэх, ирэх сарджилд унших номын жагсаалт, авах номын жагсаалт, уншсан номын жагсаалт бичих зэрэг олон талаас нь тэмдэглэл хөтөлж болно. Эдгээрийг хэрэгжүүлэх нь уншлагаа үр дүнтэй болгох чухал арга юм шүү.

7. Цүнхэндээ байнга ном авч яв. Хичээл, ажил, амралт аялалд явахдаа өөрийн дуртай, авч явахад хөнгөн номоо цүнхэлчиж байгаарай. Гэнэтийн хүлээлт, банкны урт дараалал зэрэг цаг их авах ажилд утсаа ширтэж суулгүйгээр номоо гаргаад унш. Тэгвэл чиний цаг хий дэмий өнгөрөхгүй.

8. Номын тэмдэглэл хөтөлдөг цахим хуудас, блог, сайт зэргийг тогтмол уншиж байхыг зөвлөж байна. Ингэснээр бусдаас үлгэр дуурайлал авахын зэрэгцээ ном унших хүсэл тань улам л нэмэгдэнэ. Бас олон төрлийн мэдлэг, мэдээлэл олж авч, бүтээлч хандахад туслана.

9. Уулзалтуудад оч. Номын цуглаан, уулзалтуудад очсноор чи илүү их урам зориг, тэмүүлэлтэй болно. Тухайн номын талаарх санал, сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, аливааг олон өнцгөөс харах боломж олдоно. Мэдээж ижил сонирхолтой найз нөхөдтэй болно.

10. Номын дэлгүүрээр хэс. Дэлгүүрт заавал ном худалдаж авах гэж очдог гэж үү? Мэдээж үгүй. Ямар ном шинээр гарсан, аль ном бестселлэр болж шуугиан тарьж байна, хуучны сайхан номууд хэвлэгдсэн болов уу? зэрэг олон зүйлийг таньж мэдэхээр очиж болно. Сандал дээр суугаад номоо гарчиглаж, бүр уншаад дуусгачихаж яагаад болохгүй гэж?

11. Номын хямдралыг “отож” бай. Одоо цагт хүүхэд залуу хөгшин залуугүй номыг сайн унших болжээ. Эрэлт ихтэй энэ үед номын үзэсгэлэн худалдаа, хямдрал, солилцох өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохиогддог болсон. Энэ үеүдийг “битгий алд”. Хүссэн номоо хямдралтай авч, эсвэл ямар ч зардалгүйгээр хайсан номоо бусадтай солилцож болно.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)