ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

ТӨРИЙН БАНК САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ГЯЛСБАНКНЫХАА ЖИЛИЙН ХУРААМЖИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Мэдээлэл  | 2018 / 02 / 07

Монгол түмний үндэсний баяр болох “Цагаан сар” буюу Сар шинийн баяр энэ сарын 12-нд тохионо.

ТӨРИЙН БАНК САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАН ГЯЛСБАНКНЫХАА ЖИЛИЙН ХУРААМЖИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Энэхүү баяраар Монгол түмэн өндөр настандаа хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зочлон золгож хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ. Гэвч энэ жилийн хувьд дэлхий даяар тархаад буй Цар тахлын улмаас нийслэл хотноо хөл хорио тогтоохоор болж айл гэрийнхэн гэртээ байж, ахмад настнуудынхаа амар мэндийг зайнаас эрин мэндчилж, цахим золголт хийх болоод байна.

Тэгвэл Төрийн банкнаас Арвандолдугаар жарны “Цөөвөр хэмээх цагаагчин үхэр” жилийг угтан хоёрдугаар сарыг дуустал хугацаанд Гялсбанк үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн суурь хураамжаас нь чөлөөлөн ахмад буурлууд болон харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн бэлэг барьж байна.

Төрийн банкнаас цахим золголтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил банк доторх шимтгэлээ чөлөөлж байсан юм.

Гялсбанк үйлчилгээгээр харилцагч, ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн шилжүүлэг хийхээс гадна сар бүр байрны мөнгө, гар утасны болон бусад төлбөрүүдийг гар утас, интернэт банкаа ашиглан хялбархан төлөх боломжтой. Түүнчлэн, Төрийн банканд данстай 2.2 сая харилцагчдын хувьд Гялсбанк үйлчилгээнд онлайнаар буюу зайнаас бүртгүүлэх боломжтой.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эх сурвалж: Төрийн банк
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(785)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com