ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зуны бие арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн

Мэдээлэл  | 2021 / 05 / 24

Ил галын дэргэд оддоор хучуулан хонох дулаахан орой, нуурын эрэг дээрх үзэсгэлэнт өглөө, салхи татуулан давхих хөдөөгийн зам гээд бодох төдийд л нүүрэнд мишээл тодруулж, сэтгэл гэгэлзүүлэх зуны улирал хаяанд иржээ. Нялх ногоо дөнгөж цухуйхтай зэрэгцэн бид намар, өвлийн хувцаснуудаа далд хийж харин оронд нь цэцэг шиг өнгөлөг, хөнгөн даашинзуудаа шүүгээндээ өлгөдөг шүү дээ. Яг үүнтэй ижил зуны аагим халуун өдрүүдэд тохируулан бие арчилгааны горимоо ч бид өөрчлөх хэрэгтэйг мэдэж байгаа биз дээ, найз минь. Зуны гурван сарын гол дайсан болсон тоос шороо, хуурай агаар, нарны хурц туяа, хөлс зэргээс хэрхэн өөрийгөө хамгаалахаа мэдэхгүй байгаа бол энэ удаагийн нийтлэл минь чамд багахан ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна шүү. 

Зуны бие арчилгааны талаар чиний мэдэх ёстой бүхэн

Бүтэн хагас жилийг хөл хорионд өнгөрүүлсний эцэст арайхийж биеийн арьсаа нар салхи үзүүлэх эрхтэй болох үед хагарсан өсгий, сайртсан арьс ил гарвал гунигтай биш гэж үү? Чийгшүүлэх, давхар тэжээл өгөх бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, сайтар гуужуулбал биеийн арьснаас бодсоноос чинь хурдан хугацаанд энхрий булбарай болох боломжтой. Яг өнөөдрөөс эхлэн биеийн арьсандаа чухалчлан анхаарал хандуулаарай. 

  1. Шүршүүр: Арьсаа чангалах алдаж боломжгүй боломж 

 Бие галбирын хувьд ч, нүүр царайны хувьд ч 10 насаар залуухан харагддаг бүсгүйчүүдийн гоо сайхны нууц юунд оршдогийг дуулвал чи лав гайхна даа. Тэд өглөө бүр хүйтэн шүршүүрт ордог аж. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бид жилийн дийлэнх хугацаанд хүйтэн усанд орох боломжгүй байдаг ч аагим халуун зуны өдрүүдийг ашиглан арьсаа чангалж яагаад болохгүй гэж. Хүйтэн усанд орсноор чиний дархлалын систем сэргэж, биеийн чинь өөх шатаах чадвар нэмэгдэнэ бас хөхнийхөө арьсыг хүйтэн усаар шавшсанаар арьсыг нь чангалж, унжихаас сэргийлнэ.

Гэхдээ бүтэн хүйтэн усаар шүршүүрт орно гэдэг өөрийгөө тамлан зовоож байгаагаас ялгаагүй хэрэг л дээ. Харин эхэлж халуун усаар орж байгаад, сүүлийн хэдэн минутыг хүйтэн усны доор өнгөрүүлэх нь хэд хэдэн өвөрмөц давуу талтай. 

Цусны эргэлт сайжирна

Бүлээн ус нь цусыг арьс руу чинь юүлдэг бол, хүйтэн ус биеийн эрхтнүүд рүү чинь юүлнэ. Халуун, хүйтэн усаар сөөлжилж орох нь цусны чинь эргэлтийг сайжруулдаг давуу талтай. Цусны эргэлт сайжирснаар цусны даралт ихсэх, артерийн судас хатуурахаас сэргийлнэ.

Булбарай арьстай болно

 Халуун усанд ороход арьсны нүх сүв онгойж, доторх хир буртгийг нь арилгахад дөхөм болдог. Харин арьсаа угаасныхаа дараа хүйтэн усаар онгойсон нүхнүүдээ хааж агшааж байвал сайн. Тэгвэл дараа нь дахиж арьсны чинь нүх хир, тоосоор бөглөрөхгүй учраас батга гарахгүй бөгөөд чанга, нягт арьстай байхад тусална. Мөн хүйтэн ус нь цусны эсүүдийг агшааж, нүд бүлцийх, нүдний доогуур хар хүрээ үүсэхээс сэргийлэх болно. 

Эрүүл үс

 Хүйтэн ус нь үсийг эрүүл, гялалзсан болоход нөлөөлнө. Хүйтэн ус нь хуйхны нүхийг хаадаг учраас үсийг илүү бат бөх болгох ба амархан тослогтож бохирдохоос хамгаална. 

  1. Биеэ зөв угаах тухайд

Жилийн бусад үетэй харьцуулахад зуны улиралд бидэнд харьцангуй олон удаа шүршүүрт орох хэрэгцээ тулгардаг. Гэхдээ өглөө, орой гээд өдөр бүхэн шүршүүрт орох үедээ биеэ бүхэлд нь савандаж угаах шаардлага байхгүй. Үс, хүзүү, цээж, суга гээд хамгийн ихээр хөлөрч, бохирддог хэсгүүдийг савандахад л хангалттай. Саван өөрөө шороо тоос, нянг арилгах зориулалттай. Гэтэл чи өдөр бүр шүршүүрт ордог хэрнээ байнга савангаа хөөсрүүлэн угаах шаардлагагүй шүү дээ. Гар, хөл гэхчлэн хэсгүүдээ зүгээр л бүлээн усаар зайлахад л болно. (Энэ нь мэдээж байнга гэсэн үг биш). Магадгүй чиний биеийн арьс байнга хуурайшаад байгаа нь чийгшүүлэгчээс биш байнга савандаж угаадгаас ч болж байж мэднэ. Бие угаагч спонж, лоофа гэх мэт арчилгааны бүтээгдэхүүнүүд нь чийгтэй орчинд өөр дээрээ бактери цуглуулах магадлалтай тул өдөр бүхэн бие угаагч ашиглахаас зайлсхийсэн нь дээр. Мөн шингэн саван сонгохдоо орц найрлагийг нь сайтар анхаарч уншихаа мартуузай. Бактерийн эсрэг, хиймэл үнэртүүлэгч агуулсан саван нь таны арьсны хүчил шүлтийн харьцааг алдагдуулаад зогсохгүй эмзэг мэдрэмтгий арьсыг ч цочроож мэдэх аюултай. Бид өөрсдийн нүүрийг угаах саванг сонгохдоо туйлын өндөр шаардлага тавьдаг байж биеийн арьсаа бүхэлд нь цэвэрлэх саванг сонгохдоо гарт таарсан нэгийг шүүрээд авч болохгүй. 

Гоолингоогийн зүгээс чамд гүүний саам лавандер, зөгийн бал овьёос, цайны мод гаа агуулсан Биомон брэндийн цэвэр байгалийн гаралтай шингэн савангуудыг санал болгож байна. Төрөл тус бүр нь орцоосоо шалтгаалан арьсыг зөөлнөөр гуужуулах, арьсны нөхөн төлжилтийг дэмжих, эмзэгшил хуурайшилтыг намдаан тайвшруулах үйлчилгээтэй. Хамгийн том давуу тал гэвэл бүх төрлийн шингэн саванг нь давхар банны хөөс хэлбэрээр ашиглах боломжтой.

 Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

  1. Чийгшүүлэлт бас дахин чийгшүүлэлт 

Харин шүршүүрт орсныхоо дараа биеийн тос заавал түрхэх ёстой гэдгээ мартуузай. Өвөл, намрын сэрүүн улиралд тэжээл өгөх баялаг орцтой харин хавар, зуны улиралд чийгшлийг нэмэгдүүлэх хөнгөн чанарыг тосыг сонгоорой. Comedogenic level түвшин нь 2-5 буюу арьсны нүх сүвийг бөглөх өндөр магадлалтай, нүхжилт үүсгэх тоснуудаас зайлсхийж харин оронд нь non-comedogenic чийгшүүлэгч хэрэглэхийг арьсны эмч нар зун цагт зөвлөдөг. Товчхондоо, аргон, хохоба, олив, коконат гэхчлэн байгалийн гаралтай хүнд тоснуудыг зуны улиралд мартсан нь таны арьсанд өлзийтэй гэсэн үг. Гуужуулагч хэрэглэсэн, хэрэглээгүй аль ч тохиолдолд шүршүүр бүрийн дараа хөлөө тосоор хангаарай. Амархан хуурайшдаг учраас хөл үргэлж л чийгшүүлэгч тосон дунд булхаж байхыг хүсдэг. Харин гуужуулагч, тос хоёрыг хамтад нь нэг газраас аваарай. 

Гоолингоогийн зүгээс чамд онцгойлон үндэсний үйлдвэрлэгч Биомон брэндийн цайны мод болон гааны охь тос агуулсан биеийн шингэн тосыг зөвлөе. Биомоны биеийн чийгшүүлэгч тоснууд байгалийн гаралтай хэдий ч маш хөнгөн бүтэцтэй тул усанд орсныхоо дараа түрхээд, шингэхийг нь хүлээлгүй шуудхан гарах боломжтой гэдэг нь тун таатай. Сэнгэнэсэн гааны үнэр нь биеийн энергийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээх ид шидтэй учраас зуны улиралд хамгийн тохиромжтой юм шүү. 

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(445)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-06-06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com