ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эцгийн зурхай

Гэр бүл  | 2009 / 10 / 27

Өмнө нь залуучуудад хүүхэдтэй болсон тухай хэлбэл юу гэх вэ гэсэн зурхайг оруулсан. Үнэхээр хайртай бол эцэг болж таараа харин ямар эцэг байх бол гэдгийг харцгаая.

Эцгийн зурхай

Хонь

Энэ аав хүүхэддээ бүх чөлөөт цагаа зарцуулж чадна эсвэл хайрт үрээ байгааг “тас мартана”. Тэр хүмүүжлийн асуудалд максималист буюу туйлын бодолтой. Эцэг хонь хүүхэддээ шаардлага тавьдаг ч шудрага нээлттэй байхыг хичээдэг. Хүүхэд бол тэрний хувьд тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдүүд ийм эцгээ амархан ашигладаг. Гадна талаасаа чанга хатуу мэт боловч хүүхэддээ “үгүй” гэж хэлж чаддаггүй. Хонь - эцэг охин хүүхэдтэйгээ маш энхрий зөөлөн харьцдаг. Харин охин нь эцгийнхээ найдварыг хэзээ ч алддаггүй. Хүмүүжлийн асуудалд гэнэт хайхрамжгүй болдог нь “хүүхэд - том хүний” харьцааны оновчтой хэлбэрийг хайж олох оролдлогод ба “би зөв хийж чадав уу” гэсэн эргэлзээ рүү шилждэг.

Үхэр

Үхэр-эцэг хүүхдээ эцэг өвгөдийнхээ сургаалиар хүмүүжүүлнэ, ингэхдээ заримдаа дэндүү болхи эвсэлгүй арга хэрэглэдэг болохоор зарим үед эсэргүүцэлтэй тулгарч мэднэ. Гэхдээ тэр хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрлаж хад шиг түшигтэй байна. Тэр амархан бууж өгдөг зөөлөн сэтгэлтэй, бүх зүйл дандаа аль болох сайн байгаасай гэж хүсч байдаг.

Ихэр

Энэ ордын эрчүүд эцэг болохыг яарахгүй. Гэхдээ эцэг болчихвол хүүхэддээ хурдан сэтгэх, авхаалж самбаа, харьцааны соёл, биеэ барих чадвар, бага хүчээр ихийг хүртэх зан чанаруудыг хөгжүүлнэ. Тэр хүүхэдтэйгээ том хүнтэй харьцдаг шиг эн тэнцүү харьцана.

Мэлхий

Түүнд гэрийн эзний дүр таалагддаг. Мэлхий - эцэг хүүхдэд ухаангүй хайртай. Тэр хүүхэдтэй хялбархан сэтгэлийн холбоо тогтоодог үүгээрээ тэдний итгэлийг олдог. Гэхдээ хүүхдээ өөрийн өмч мэт хандаж, хувь заяагий нь зөвхөн ганцаараа төлөвлөж чаддаг. Өөрийн бодлыг сэтгэлээсээ давуу тавихгүй ч эцэг хүүхэд хоёрын холбоо маш бат бэх олон жилээр үргэлжилдэг. Зөвхөн хайртай хүүхнээсээ л хүүхэдтэй болохыг тэр хүсдэг. Зурхайн дагуу мэлхий - эцэг бол өө сэвгүй. Гэхдээ их олон эхчүүд хүүхдээ хайрлах ийм хайр, үнэнч сэтгэлээр бахархаж чадахгүй байх. Түүнээс гадна тэр хэмжээлшгүй их тэвчээртэй бөгөөд хүүхдүүдийнхээ бүх жаргал зовлонг сэтгэлээсээ хуваалцдаг. Мэлхий - аав нар хүү нараараа бахархаж, охидоо эрхэмлэн хайрлана. Шилжилтийн насны үед хүүхдүүд эцэг эхээсээ жаахан холдоход хүндрэл тохиолдож болно. Хүүхдүүд бие даахыг эрмэлздэг бол “мэлхийнүүд” тэднийг ихээр халамжилна. Гэхдээ эцсийн эцэст ухаан бүхнийг дийлж мэлхий - эцэг, ганц хоёр хүүхдийн оронд хоёр дахин их ач нартай болно гээд санаагаа амраана. Олуулаа байх нь хэзээ ч илүү.

Арслан

Эзэрхэг ихэмсэг эцэг хүүхэддээ нэр хүндтэй ч бас асар их дургүйцлийг төрүүлж мэднэ. Энэ нь хүүхдийн ирээдүйн сэтгэхүйд ба насанд хүрэгсэдтэй харьцахад нөлөөлнө. Арслан - эцэг хүүхдээ хязгааргүй хайрлаж мөн хариу хайрлуулж чадна. Эсвэл өөрийн хүүхдэд урам хугарч хүмүүжүүлэх сонирхолоо алдаж магадгүй.

Охин

Охины ордныхон хамтатгахын ордныхонтой адил эцэг болохыг нэг их яарахгүй, хүүхэдтэй болох асуудалд маш бодолтой ханддаг. Үүнд охин - аавын бодол нь хүүхэддээ хамгийн сайн бүхнийг байлгахын тулд аль болох их мөнгө олохыг оролддогоор илэрдэг. Заримдаа үүнээс болж хүүхэдтэйгээ сэтгэлийн холбоогүй болдог. Энэ эцэгт живх солих, тооны хичээл хийх, биеийн тамираар хичээллэх, эсвэл ариун цэвэр сахих асуудлыг хөнгөхөөн шиг даалгаад өгч болно. Харин бүтээлч зан чанарыг хөгжүүлэхийг хүүхдийн ээж хариуцах хэрэг гарна.

Жинлүүр

Энэ аав харахад зөөлөн, сайн хүний сэтгэл төрүүлэх боловч өөрийн хүүхдүүдийг хатуу хүмүүжүүлнэ. Өөрийн хүүхдийг ер бус гарамгай болгохыг мөрөөдөж “алганы амт”-аар хүмүүжүүлж чаддаг. Тийм учраас жинлүүр - аав хүүхдийнхээ боловсролыг тэнцүүлж олон талаар хөгжиж бүтээлч илэрхийллээ ил гаргахад нь бүрэн эрх чөлөө олгохыг хичээдэг. Түүний хүмүүжлийн онцлог нь хүүхдийн сэтгэлээр биш харин оюун ухаанаар ханддагт оршино. Тийм учраас хүүхдүүд түүнийг хязгааргүй хүндлэх нь илүүтэй байдаг.

Хилэнц

Хилэнц - эцэг хатгуураараа сүрдүүлж дарангуйлан захирах хүмүүжлийн хэлбэрийг сонгон хүүхдийн ч, эхийнх нь ч эсэргүүцлийг үл хайхрана. Тэхдээ тэр хүүхэддээ ухаангүй хайртай, хатуу зан чанараа зөвхөн зарчмын хувьд л үзүүлдэг байна. Энэ үед нь түүнтэй маргаад хэрэггүй, өөрийнхөөрөө л юмаа хийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь хүмүүжлийн хатуу аргаараа хилэнц хүүхдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг ба ээж нь хүртэл хүүхдээ ийм эцэгтэй нь “хардахад” хүрдэг байна.

Нум

Эцгийн үүргийг хүнд, ойлгомжгүй үүрэг гэж үзээд мултрахыг оролддог цөөхөн хэдэн ордын нэг бол нумын ордныхон юм. Нум - эцэг өөрийн хүүхэддээ хайраар “шатаж” чадах боловч дараа нь маш хурдан хүүхдийн асуудлыг зөнд нь хаяна. Энэ ордныхон байнга илүү сайн байхыг хүсч байсан ч өөрсдөө дэндүү салан задгай учраас түүнээс хүмүүжлийн ажлын цэгц төлөвлөлтийг хараад хэрэггүй. Нумынханд нялх хүүхэд маш хэцүү байдаг байна. Эмх журам, хариуцлага, санаа тавих зэрэг нь түүний хувьд ойлгоход бэрх ойлголтууд. Гэхдээ хүүхэд томроод ирэхээр эцэг, хүүхэд хоёрыг маш бат бөх нөхөрлөл холбох болно.

Матар

Матар - эцэг хүүхдийнхээ хүмүүжлийн асуудалд маш хариуцлагатай ханддаг гэхдээ заримдаа дэндүү хөндий ёс төдий аашилдаг. Өөрийн энэ аашаа тэрээр амьдралын хүнд хэцүү байдалтай холбож зөвтгөдөг ба хүүхдээ ирээдүйн бүх хатуу хөтүүд бэлдэхийг оролдож байгаа юм. Түүний хувьд хүүхэд хүссэн хүүхэд үү, хүсээгүй хүүхэд үү гэдэг нь маш чухал. Хэрэв хүүхэд төрөх асуудал матрын төлөвлөгөөнд орсон бол ямар өв тэгш эцэг, хүмүүжүүлэгч, ахмад найз гэдгийг та бүхэн харах болно. Харин хэрэв хүсээгүй хүүхэд бол матар - эцэг сурган хүмүүжүүлэх ажлаас мултрах олон шалтгаан олохыг хичээнэ.

Хумх

Энэ эцэг хүүхдүүдтэйгээ хүйтэн ханддаг, гэхдээ энэ бол зөвхөн түүний зан байдлын маяг юм. Тэр тэртээ тэргүй хүүхэддээ үзэл бодол, сонирхлын цар хүрээг шингээж өгнө, логик болон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж өгөх болно. Хумхууд өөрийн онцлогтой, тэд хайраа ил гаргахгүй мөртлөө хүүхдээ хайрлаж чаддаг, шахалт үзүүлэхгүйгээр тэдний үйлдлийг нь удирдаж чаддаг. Ингэхдээ эцэг байхаасаа илүү том ах, найз нь болж чаддаг.

Загас

Загас - эцэг хүүхдэд маш хайртай, бусдынхыг ялгахгүй, бүгдийг эрхлүүлнэ. Тэр хүүхдийнхээ хүмүүжлийг өөрийнх нь урсгалаар орхиж чадна. Харин ямар ч байсан хүмүүжүүлэхээр шийдвэл ямар ч дүрэм журам үйлчлэхгүй. Үүнээс болж хүүхэд нь мухардалд орно. Энэ ордны эцгийн чухал ялгагдах нэг зүйл бол тэр хүүхэдтэйгээ сэтгэлийн нягт холбоотой, заримдаа тэр тухайн үед хүүхдэд юу хэрэгтэй гэдгийг эхээс нь илүү мэддэг.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(149)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kiss.   2010-07-16
zagasnii opd n shaal hudlaa bn honi bol unen bh

Зочин: maagii.   2010-01-03
yag unen bn

Зочин: smile.   2009-10-28
vnen vnen vnen

Зочин: Erka.   2009-10-27
Hehe yag l bichsen bna shu! Bi ihriin ord yag l tegne :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com