Ажилдаа хайртай байдаг чинь сайн хэрэг. Гэхдээ үүнийхээ хажуугаар ажлынхаа газрын эрийг ч бас хайрлах гээд үзвэл ямар вэ?
Оффисын ажилтнууд хоорондоо дурлалцах нь “хоёр хоёрын дөрөв” шиг энгийн зүйл болжээ. Гэвч ажлын газрын хоёрын нууцаар болзож байгаа тухай яриа алдартай оддын скандалаас дутахааргүй амттай байдаг учраас “хортой жимс”-нээс амссан хос харилцаагаа нууцлахаас өөр аргагүй болох нь ч бий. Гэвч ямар нэг асуудал үүсгэлгүйгээр, өөрөөр хэлвэл “тун амжилттай” дурлалцах арга байна:
Яаж эхлүүлэх вэ?
Хамгийн эхний дүрэм бол түүнийг эхнэртэй эсэхийг мэдэж авах. Хэрэв түүний гарт хуримын бөгж, ширээн дээр нь гэргийтэйгээ авахуулсан зураг байх юм бол илүү ойртох талаар бодоод хэрэггүй л болов уу. Танд түүнээс өөр олон сонголт байгаа. Харин тэр ганц бие, бас ч үгүй танд талтай гэдэг нь мэдэгдэх юм бол оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. Хүсвэл түүнийг өөрөө болзоонд урьж болох юм. Ингэхдээ олонд мэдэгдэхгүйн тулд, ажил тарсны дараа утсаар залгаж хамт ярилцаж суух хүсэлт тавиарай. Эсвэл түүнийг өөрөө түрүүлж болзоонд урихыг хүлээсэн ч болно. Таны мөрдөх ёстой цор ганц дүрэм бол эхний хэдэн долоо хоногт аль болох чимээгүй байх. Анхны болзоо халуухан өрнөж, та түүнийг хамтран ажиллагчаас эрс өөр нүдээр хардаг болсон байлаа ч энэ талаараа ажлынхандаа хэлж болохгүй. Хүмүүст тараахад дэндүү эрт байна. Үүсч болох нөхцөл байдлыг бодолцож, харзнаарай. Мөн бие бие рүүгээ удаан ширтэж, кофены машины дэргэд нууцхан шивнэлдэхээ ч бас түрхэн хугацаанд тэвч. Юм нууц байх тусмаа илүү тачаангуй, халуухан шүү дээ. Сэм сэм ширтэлцэх нь та хоёрын хүслийг улам бадраах болно.
Яаж өрнүүлэх вэ?
Ажлын газрын амттайхан дурлалаа амжилттай эхлүүлж чадсан бол та хоёр хамгийн хүнд үеийг давжээ. Гэвч тэглээ гээд бас л хүн бүрт зарлах нь арай эрт байна. Аажимдаа бүх зүйл өөрөө мэдэгдэхийг хүлээ. Харин та хоёрын бие биерүүгээ харах харц өөрчлөгдсөнийг ажлынхнаас чинь хэн нэгэн нь анзаараад асуувал, эрс үгүйсгэхийн оронд “Бид хоёр уулзаж байгаа юм аа” гэж үнэнээ хэлээд, эелдэгээр инээмсэглээрэй. Дурласан царайнаас чинь цацрах гэрэл хүссэн хүсээгүй бүх хүнд сэжиг төрүүлж таарна. Мөн ажил, амьдрал хоёроо хэн хэн нь ялгаж салгаж сурах нь чухал юм. Энэ тал дээр бие биенийхээ үзэл бодлыг сонсож, юун түрүүн тун сайтар ярилцах хэрэгтэй. Та хоёрын нэг нь оффис дээрээ “төв”-ийг баримтлахыг хүсэж байтал, нөгөө нь харин ч олон хүнд мэдүүлж, дуулиан тарих сонирхолтой байх аваас үл ойлголцолд хүрч болох юм.
Бүтээгүй тохиолдолд яаж төгсгөх вэ?
Бүх дурлал бүтэх албагүй. Хэрвээ та хоёрын хооронд бадамласан оч зуурдынх байсан болж таарвал өнгөрсөнд түүртэлгүй урагшлах нь зүйтэй юм. Гэхдээ хамтран ажиллагчаасаа салсан үед ингэх нь бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Учир нь та түүнийг долоо хоногийн таван өдөр, өглөөнөөс орой хүртэл харах болно. Гэвч та биеэ барих хэрэгтэй, энэ салалт таны амьдралд маш хүндээр туссан байлаа ч үүнийг ажил дээрээ харуулах нь таны карьерт болон удирдлага, хамтран ажиллагсадын дундах нэр хүндэд муу нөлөөтэй. Хуучин найз залуу тань хэний ч танихгүй нэгэн байсан бол өөр хэрэг. Гэвч та хоёрын харилцааг бүгд мэддэг байсан учраас, таны жаахан ч гэсэн сэтгэлээр унасан царай, эсвэл түүнийг харахаас дургүйцсэн шинж даргын чинь чихнээс “хонх уяж” мэдэх юм. Хэн нэгэн хэрэгт дурлагчийн өдөөн хатгасан асуултанд товч бөгөөд тодорхой хариулаад л өнгөрөөчих. Харин гэртээ очоод та хүссэнээрээ түүний зурган дээр дартс шидэж тоглож болох юм.
Эдгээр энгийн алхмуудыг дагаснаар таны хайр дурлал, ажил хоёр нэгэн газар зэрэгцэн оршиж болох юм. Хамгийн гол нь энэ харилцаандаа бат итгэлтэй болохоос нааш нууц хэвээр нь байлгахаа мартуузай. Ажлын газар дээрээ амжилттай дурлалцахыг хүсье!
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 61544 | | | |
Өмнөх мэдээлэл Таныг тачаангуй болгодог хамгийн чухал зүйлс |
Дараах мэдээлэл Аливааг хойш тавьдаг зангаасаа яаж салах вэ? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Ankh ajiliin yariltslaga avah uyd zahiraliigaa haraad durlaj bilee. Teged ter ajild shuud l orson . Nadad mash ih hetsuu bsan ch bi ajilaa sain hiih gej mash ih hicheedeg bsan. tuund bi sain gedgee uildeleere ilerhiildeg bsan bh gj boddog. ter hun 2 jiliin daraa chi nadad mash ih taalagddag gj helj bilee. bi shuud l zuvshuursun. Odoo bid 2 unur utgun ih shan ger bul bolson bna. hani min nadad mash ih hairtai mash sain nuhur bas mash sain aav . magadgui huvi tavilan gej bdag bh.