ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн сексийн үеэр гаргадаг 10 бүдүүлэг зан

Хайр & секс  | 2011 / 10 / 12

Гайхалтай сайхан сексийг ганцхан бүдүүлэг үг нурааж орхидог. Орон доторхи бичигдээгүй хууль гэж бий. Хэрэв таны залуу доорх авируудаас байнга гаргадаг бол, та түүнтэй бэлгийн амьдралынхаа талаар ярилцаж үзэх цаг болжээ.

Эрчүүдийн сексийн үеэр гаргадаг 10 бүдүүлэг зан

1. Хүчлэх. Уулзаад удаагүй байгаа хосын хувьд эмэгтэйнхээ зөвшөөрлийг авалгүйгээр, хүчээр секс хийх нь амиа бодсон эрийн шинж. Секс гэдэг хоёр хүний хоёулангынх нь хүслээр биелэгдэх ёстой нандин зүйл.

2. Экстэйгээ хийдэг байсан сексийнхээ тухай ярих. Бидэнд түүний хуучин амрагийн стриптиз үзүүлэх чадварын тухай сонсох шаардлага байхгүй тийм үү? Таныг өөрөө асуугаагүй тохиолдолд өмнөх хамтрагчтайгаа хийсэн сексийнхээ тухай ярина гэдэг бүдүүлэг хэрэг.

3. ‪Сексийн дараа сальфетка өгөхгүй байх. Бүсгүй хүнд биеэ, хувцсаа арчиж, буцаад цэвэрхэн болох боломж өгөхгүй байна гэдэг жентельмений шинж ч биш дээ.

4. Шууд ажилдаа “орох”-ыг завдах. Олон нийтийн газар хийх гэнэтийн сексээс бусад тохиолдолд эр хүн бүсгүйнхээ сэрлийг бүрэн хөдөлтөл энхрийлэх нь зүй ёсны хэрэг юм. Бид тэдэн шиг “автоматчилагдсан” хүмүүс биш шүү дээ.

5. Бохир орчинд хийхийг хүсэх. Хэрэв тэр таныг гэртээ урьчихаад, бохир цагаан хэрэглэл дээр хэвтүүлэхийг оролдвол түүнийг орхиод гарсан нь дээр. Ямар ч эр үнэхээр хайрладаг бүсгүйгээ гэртээ оруулахын өмнө цэвэрлэгээ хийдэг.

6. Хуучин секс тоглоом хэрэглэхийг оролдох. Зарим эрчүүд өмнөх найз бүсгүйтэйгээ унтахдаа хэрэглэдэг байсан секс тоглоомоо дахин хэрэглэхийг завддаг. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Та бол хүндлүүлэх ёстой эмэгтэй.

7. Ораль сексийн үед асуулгүйгээр дур тавих. Хэрэв таныг нүүрэн дээрээ эсвэл аман дотроо дур тавиулах дургүйг мэдсээр байж ийм үйлдэл байнга хийдэг бол тэр таны бусад хүсэл сонирхлыг ч бас үл ойшооно гэсэн үг.

8. “Юун сүртэй юм бэ, бэлгэвчгүй хийе” гэж хэлэх. Тогтмол сексийн харилцаатай биш л бол, та хоёр эхний үед бэлгэвч хэрэглэсэн нь дээр. Эсвэл тэр ядаж л таныг айх аюулгүй, тайван таашаал эдлэх боломжийг бий болгох ёстой.

9. Бидний хувцсыг бохир болгох. Зарим эрчүүд сексийнхээ дур хүсэлд дийлдээд, бүсгүй хүний хөхний даруулга, дотоожийг тайлмагцаа шал юм уу, шороо тоостой газар луу чулуудаж орхидог. Эмэгтэй хүнд тэр хувцаснууд хичнээн чухал болохыг тэд ойлгох ёстой.

10. Өглөө сэрэхэд орхиод явсан байх. Нэг ч зурвас, дуут шуудан үлдээлгүй, нэг ч үг хэлэлгүй яваад өгсөн байх нь бүсгүйд сексийг яг л нэг шөнийн жаргал мэт үнэгүйдүүлж орхидог.

Та өөр ямар бүдүүлэг авирыг мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(710)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com