ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Танд байх ёстой 8 өнгийн уруул өнгөлөгч

Гоо сайхан  | 2011 / 12 / 01

Уруул, хөх хоёр бол бүсгүй хүний хамгийн чамин акссесуар. Хамгийн ганганаараа хувцаслачихаад байхад хүртэл нэг л юм дутуу байгаа юм шиг санагдаад байвал уруулаа тохиромжтой өнгөөр нь будчих. Ингээд л та төгс болчихлоо! Эдгээр 8 төрлийн уруулын будаг бүсгүй хүн бүрт байхад илүүдэхгүй. Учир нь өнгө болгон өөр өөрийн гэсэн шийдэмгий, өхөөрдөм, дур булаам, секси төрхийг бүрдүүлдэг.

Танд байх ёстой 8 өнгийн уруул өнгөлөгч
1. Буцлам улаан. Унаж тусмаар дур булаам төрхийг улаан уруулын будаг бэлэглэнэ. Ийм өнгө ямар ч эмэгтэй хүний царайг тэр дор нь эрч хүчтэй харагдуулж чаддаг “галзуу” өнгө юм. Энэ өнгө таны уруул дээр шууд анхаарлыг татах учраас нүдээ тийм ч тод биш, бүдэг өнгөөр будаарай. Скарлет улаан уруул чинь л ганцаараа хараа булаах ёстой юм.
2. Жимсгэний ягаан. Жимсгэний ягаан өнгө бол ягаан туяатай улаан өнгө юм. Энэ нь час улаан шиг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин илүү гэнэхэн, сээтэгнүүр тэгсэн хирнээ яахаас ч буцахгүй омголон төрхийг танд бий болгоно. Хэтэрхий тод санагдаад байвал бүдэг ягаан өнгөөр нүдээ үл ялиг будаарай. Тэгвэл таны уруул тэгтлээ анхаарал татахгүй. Жимсгэний ягаан өнгө царайнд туяа татаж гэрэлтүүлж өгдөг.
3. Улбар. Таны юу бодож байгааг мэдэж байна аа. “Юу гэж улбар шар уруултай болж байдаг юм!” Гэхдээ эхлээд туршаад үзээрэй. Гол түлхүүр нь хуурай, гялалздаггүй улбар будаг сонгох хэрэгтэй. Хэт их гялалздаг улбар өнгөтэй будаг нь хүмүүсийг үргээж орхино. Харин хуурай улбар өнгөөр будаад, тоорын ягаанаар хацраа өнгөлж, нүдэндээ натураль будалт хийвэл та хөгжилтэй бөгөөд цоглог харагдана.
4. Зөөлөн, бамбагар, нүцгэн өнгийн уруул юугаараа ч юм бүсгүй хүнийг гайхалтай тачаангуй харагдуулдаг. Та өөрийнхөө арьсны тоноос нэг юм уу, хоёр тон бараан өнгийн будаг сонгоорой. Нэг их өнгөлөгч нэмээд хэрэггүй.
5. Чавганы хөх улаан. Чавганы хөх өнгө их хатуу. Хатуу байх тусмаа хүсэл татам. Хатуу байх тусмаа онцгой. Хэр баргийн эрийг өмнөө сөхрүүлэх дэндү гэмээр ихэмсэг төрхийг бүрдүүлэхийг хүсвэл та энэ өнгийг сонгоорой. Цонхигор цайвар царайтай хүмүүст илүүтэй тохирно. Учир нь чавганы өнгө өөрөө хүйтэн тонтой юм.
6. Ялдам ягаан /саарал ягаан/. Саарал ягаан өнгийн уруулын будаг дулаан тонтой арьстай бүсгүйчүүдэд бүр сайн тохирно. Та дээр нь өнгөлөгч нэмээд эрч хүчтэй харагдаж болно. Эсвэл өнгөлөгчгүйгээр ялдам, зөөлөн харагдаж болох юм. Энэ өнгө өөрөө их зөөлөн учраас та нүдээ тодоор будаж болно.
7. Гэнэн ягаан. Сахилгагүй бас sassy харагдуулах гэнэн ягаан өнгийн уруулын будаг таны доторх золбоолог хөгжөөн дэмжигч охиныг, эсвэл Playboy-ын одыг ил гаргаж ирэх болно. Ийм ягаан өнгө ямар ч арсанд тохирдог ба та илүү анхаарал татах төрхийг бий болгохыг хүсвэл ягаанаар , харин арай зөөлрүүлэхийг хүсвэл ягаан туяатай шаргалаар хацраа өнгөлөөрэй.
8. Тоорон уруул. Тоорын өнгөтэй уруул таныг романтик бөгөөд залуулаг харагдуулна. Тиймдээ ч болзоонд явахдаа түрхэхэд яг тохирно. Жаахан улбар туяатай өнгөлөгчөөр хацраа өнгөлвөл таны уруулын өнгө түүнтэй уусч, таны царай бүхэлдээ нэг тийм “үнсээд авмаар” болохыг та харна. Үл ялиг боронзон гялалзуулагчтай өнгөлөгч, нүдний будагтай хослуулаарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(219)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com