ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хамгийн гоё хайрын шүлэгтэй зохиолын дуу

Чөлөөт цаг  | 2012 / 11 / 28

Зохиолын дуу явангуут миний сонсох дуу биш гээд суваг сольдог бүсгүйчүүд байдаг. Гэхдээ боль доо бүсгүйчүүдээ. Зохиолын дуунд бусад жанрын дуунуудаас ч илүү хайрыг нэгэн насны, үүрдийн жаргал хэмээн илэрхийлсэн тун нандин холбоосууд агуулагддаг.

Хамгийн гоё хайрын шүлэгтэй зохиолын дуу

Мэдээж нууц амраг, хорьж болдоггүй дурлалын тухай “олиггүй” дуунууд бий л дээ. Гэхдээ тэр бол бидний ярих сэдэв биш. Чамайг зохиолын дуунд ухаангүй дурлуулж мэдэх хамгийн сайхан хайрын шүлэгтэй зохиолын дуунуудыг танилцуулж байна. Үг бүрийх нь цаадах утгыг ойлгох гээд нэг удаа үзэцгээе л дээ.

1. Ханьсахын жаргал – Батсайхан, Эрдэнэтунгалаг
Үгийг : Д.Цэцэрлэг

Хүйтэн сэрүүний улиралд ч хайртынхаа ганц дулаахан харцанд бүлээцэн жаргадаг, цэцэг шиг бүсгүйчүүдийн сүлд дуу. Хамт унтаад өглөө сэрэхийн алдад л нэгнээ үгүйлнэ гэдэг сайхан биш гэж үү?

Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү, хань минь
Гуниг саринаах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү, хань минь

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнд бишрээд
Цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй ээ, хань минь
Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь

2. Энхрий – Хишигбаяр, Дэлгэрмаа
Үгийг : Г.Мөнхжаргал

Ээж минь энэ дууг сонсохоороо харц нь зөөлрөөд, нүд нь тийм гэхийн тэмдэггүй болтлоо хайлчихсан суудаг юм. Заримдаа ч хотын хөл хөдөлгөөнөөс холдоод, хөдөө гэрт өвс ногоон дунд тааваараа сууж, ханьдаа дээл урлан хүлээмээр санагддаг шүү. Хэрвээ бид тэгж амьдардаг бол зун наадмаар гоё торгон дээл өмсчихөөд , ижил зүсмийн хурдан морь хүлэглэн давхидаг хамгийн “cool” хосууд байх биз. Мөрөөдөлдөө түрхэн зуур умбахад юу нь буруу гэж, тийм ээ?

Гур гурын зүсээр морьдоо ижилсүүлж уналаа
Сэтгэл сэтгэлээ таниад би хайраа ижилсүүлж ханиллаа
Сул хархан асгарах гэзэгний чинь үзүүрээр
Суусрын гүйдэл салхин шиг илбэн наадахыг хүслээ
Чамдаа би хайртай болохоор
Чанагш шудрах амьдрал чамгүйгээр эзгүй

Цэцэг цэцгийн өнгөөр дээлээ ижилсүүлж гоёлоо
Заяа заяаны төөрөгтөө зүрхээ ижилсүүлж ханиллаа
Өндөр хангайн уулс шиг өргөн ханхар цээжинд чинь
Үглээ бяцхан шувуу шиг үүрээ засахыг хүслээ
Чамдаа би хайртай болохоор
Чанагш шудрах амьдрал чамгүйгээр эзгүй
Чи бидэн хоёр оо

3. Чи бидэн хоёр – Бат-Эрдэнэ, Оюумаа
Үгийг : Б.Лхагвасүрэн

Оргүй хоосноос амьдралаа босгосон хос залуусын дуу гээд нэрлэчих үү? За тоглосон юм даа, энэ бол зүгээр л маш сайхан дуу.

Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх дэлхийг мөрлөн үлдээсэн
Хос багана нь чи бид хоёр
Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр
Эвийн заадсыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр төл нь чи бид хоёр

4. Би чамд хайртай – Хишигбаяр, Дэлгэрмаа
Үгийг : Ш.Лхамноржмаа

Хорвоо дэлхийн зургаан тэрбум хүнээс цорын ганц хайраа олж чадсан хүмүүс үнэхээр азтай. Зохиолын дууны хэвшил болсон бадаг бадгаар дуулдаг холбоос энэ дуунд байхгүй. Харин сонсох тусам зүрх чинь өгөөмөр болж, сэтгэл чинь саруулших мэт санагдана гээч.

Энэхэн замбуутивийн уужмаасаа дуулж л ирээд учирсан юмсан
Өнө мөнхийн хайранд чинь үлгэрийн төгсгөл шиг жаргая даа
Дэлгэрхэн замбуутивийн уудмаасаа дэгдээд ирсэн аялгуу л юмсан
Ээжийн илбэтэй энгэрт чинь эрхэлж л жаргая хань минь дээ
Сүслэнхэн залбирдаг уулсын минь тэргүүндээ
Сүүдэр сүүлдэг нарны маань тоосонд
Сүүгээ өргөдөг хорвоогийн хойморт
Хүүгээ хөтлөх сэтгэлийн минь үзүүрт
Хайр минь байлаа
Хань минь байлаа
Энэхэн замбуутивийн уужмаасаа
Хайртай шүү
Би чамдаа хайртай, хайрт минь

Харин та хайрын гоё шүлэгтэй ямар зохиолын дуу мэдэх вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(336)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com