ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ямар үед дэглэм барьж болохгүй вэ?

Гоо сайхан  | 2013 / 07 / 02

Саяхан жингээ үзээд шоконд орчихсон уу? Уулга алдан орилоод “За маргаашнаас дэглэм барьж эхлэе” гэж шийдсэн бол хоолоо сойж, идэвхтэй хөдөлгөөн хийж болохгүй шалтгаан чамд байгаа эсэхийг нэг нягтлачих . Сайхан харагдаж болох ч эрүүл саруул байх хамгийн эхэнд тавигдана гэдгийг санаарай.

Ямар үед дэглэм барьж болохгүй вэ?

1. Бие давхар үед
Жирэмсэн байх үед 13-15 кг жин нэмэх нь хэвийн гэж үздэг. Хэрэв та ээж болохоор шийдсэн бол таргалж байна гэх шалтгаанаар хоолоо сойх хэрэггүй. Гэдсэн дэх хүүхдээ эрүүл саруул бойжуулахын тулд хангалттай амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс идэх хэрэгтэй. Хэрэв хэтэрхий их жин нэмээд байвал эрүүл зөв хооллолтондоо анхаарлаа хандуулж нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнээ л багасгахад болно. Үүнд гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, төмс, гоймон зэрэг орно. Жирэмсний үед хоолны дуршил нэмэгддэг. Ихэнх эмэгтэйчүүд хоёр хүн хооллож байгаа юм чинь гээд өмнөхөөсөөө илүү замбараагүй идэх хандлагатай болдог. Энэ нь төрсний дараах жингийн илүүдэл болоход нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн байх үеээсээ эрүүл зөв хооллолтын дүрмийг сахиарай. Харин дэглэм барьж турах тухай болох ч хэрэггүй.

2. Хөхүүл үед
Жирэмсний таргаа хурдхан шиг арилгаж хэвийн хэмжээндээ очмоор байгааг чинь ойлгож байна аа. Эхийн сүүг ямар ч хүүхдийн нэмэлт тэжээл, амин дэм орлохгүй. Тиймээс шим тэжээлтэй зүйл идэж хүүхдээ хөхөөр нь тогтмол хооллонгоо, аажимдаа турахад л болно. Чанд хатуу дэглэм нь хөхний сүүний тэжээлийн найрлагад нөлөөлж хүүхэд өөрт хэрэгтэй амин дэмээ авч чадахгүй. Хөхүүл үедээ дэглэм баривал бяцхан үр чинь ч бас чамайг дагаж турж сульдана гэдгийг анхаараарай. Харин бага багаар биеийн хөдөлгөөнөө нэмж, эрүүл хооллолтын дэглэмийг баримтлах хангалттай.

3. Өвчний үед
Хэрэв таны биед ямар нэг өвчний зовиур байгаа бол дэглэм барихаас татгалзах хэрэгтэй. Тэртээ тэргүй өвдөөд ядарчихсан байхдаа дэглэм барьвал улам сульдаж ядрах болно. Улмаар өвчин улам даамжирч ужиграх магадлалтай. Ямар ч өвчнийг дан эмчилгээний хажуугаар сайн хооллож дархлаагаа дэмжиж байж эдгээдэг.

4. Хэн нэгний ятгалтаар
Чамайг хүсэхгүй байхад хэн нэгэн хамтдаа дэглэм барихыг ятгасан уу? Тэгвэл өөрийнхөө бодолд үнэнч бай. Анхнаасаа чи өөрийнхөө сэдлээр дэглэм барихыг хүсээгүй учраас тэртээ тэргүй ямар ч үр дүнд хүрэхгүй. Хэд хоноод л чи шантарч орхино. Харин дараа нь бөөн хэрэгцээгүй зардал гаргаж, цагаа үрснээ анзаарах болно.

5. Оддыг дуурайж
Хаа нэгтэйгээс олны танил хүмүүсийн маш хурдан турсан түүхийг уншаад би ч бас турна гэж шийдсэн үү? Тэгвэл эндүүрч байна. Яагаад гэвэл тэд өглөөнөөс орой хүртэл зөвхөн бие галбиртаа анхаарал хандуулж, янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр үр дүнд хүрсэн. Гэтэл одоогоор бидэнд тийм боломж байгаа билүү? Гэсэн ч хурдан хугацаанд жин хаясан хүмүүс ихэвчлэн эргэж таргалдаг. Кинонд тоглохын тул, улаан хивсэн дээр сайхан харагдахын тулд тэд түр зуурын аргыг хэрэглэдэг. Оддыг дуурайж гялс турахгүй байгаадаа сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч урт хугацааны идэвхитэй хөдөлгөөнөөр турах аргыг тууштай баримтлах хэрэгтэй.

6. Сэтгэлээр унасан үедээ
Жингээ хараад сэтгэлээр унаад “Өнөөдрөөс л дэглэм барьж эхлэе!” гээд шийдчихсэн үү? Тэгвэл түр азнаарай. Сэтгэлийн тэнхээгүйгээр эхлэсэн дэглэм чинь тийм ч удаан хоног ургэлжлэхгүй л болов уу. Бие организм чухал ч сэтгэл санаа түүнээс ч илүү чухал. Хэрэв чи “Би тарган гахай болж гүйцсэн. Одоо л жингээ барихгүй бол болохгүй” гэж өдөр бүр өөртөө үглэсээр байгаа бол үр дүн багатай байх болно. Харин үүний оронд “Би өдөр ирэх тусам сайхан болж байна. Үүнээс ч илүү сайхан байх болно” гэж бодвол тэр чинээгээр үр дүн сайн харагдана. Тиймээс дэглэм барихад хүртэл сэтгэл санаа чухал нөлөөтэй. Мөн зарим хүн амьдралдаа ямар нэг хэцүү зүйл тохиолдоход түүнээс үүдсэн сэтгэл гутрал, гомдлоо жингээ хассанаар тайлж чадна гэсэн итгэлтэйгээр дэглэмийг эхлүүлдэг. Энэ л Анорексиягийн эхлэл юм шүү.

Хоолны хатуу дэглэм нь “богино настай” арга юм. Үүнийг хэсэгхэн хугацаанд түр зуур жингээ нэмчихээд эргэж турах гэж байгаа хүмүүс хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Харин удаан хугацаанд илүүдэл жинтэй явсан хүмүүс зөвхөн эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний аргаар, аажуу уужуугаар турах нь дээр.

Хэрэв дээрх шалтгаануудын аль нь ч чамд байхгүй бол, удаан хугацаанд үр дүнгээ өгөх байсан ч хамаагүй өөрийгөө ялан дийлж, имижиндээ бүрмөсөн өөрчлөлт хийж хүмүүсийг гайхшруулахыг хүсч байгаа бол чамайг хэн ч хорих ёсгүй. Бие махбодийнхоо нөөц бололцоог тултал нь ашиглаж чадна хэмээн өөртөө амлалт өгсөн гэдэгт чинь итгэж байна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(964)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com