ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эртний Монгол хатдын гоо сайхны нууц

Гоо сайхан  | 2013 / 07 / 09

Хөмсгөө хэрхэн засах вэ, үсээ яаж гоё хэлбэртэй болгох вэ, яаж секси хөлтэй болох вэ гээд л өнөөгийн бүсгүйчүүд бидэнд гоо сайхандаа санаа зовних зүйл багагүй. Харин бидний өвөг дээдсүүд болон эмээ нар маань гадаад үзэмжиндээ хэрхэн анхаарал тавьдаг байсан бол? Монгол түмний баяр наадам айсуй энэ цагт бидний бахархал эртний гоо бүсгүйчүүд ямархан нууц жорыг хэрэглэн нутагтаа сайхнаараа алдаршиж, ноёдынхоо нүдний гэм болж явсныг хамтдаа сонирхоцгооё.

Эртний Монгол хатдын гоо сайхны нууц

Халгай, хар цайгаар үсээ угаах
Өтгөн, гялалзсан хар үстэй болохын тулд өтгөн чанасан давсгүй хар цайгаар үсээ угаадаг байжээ. Мөн үсний ургалт сайжруулахын тулд хаврын халгайг хандлан үсээ угаадаг байсан бөгөөд одоо ч бүсгүйчүүд энэ аргыг хэрэглэдэг.

Шар тос
Бие давхар бүсгүйчүүд хэвлий томорч эхэлсэн цагаас нь шар тосоор тослон иллэг хийдэг байж. Ингэснээр хүүхдэд тайвшрал өгч, амгалан зантай хүүхэд мэндэлнэ гэж үздэг байжээ. Түүнчлэн шар тос түрхснээр гэдэсний язралтаас сэргийлдэг байсан юм байна.

Мөнгөн аяганд ус хийж хонуулаад уух
Дотроосоо эрүүлжсэн нүүр хар бараан байдаггүй гэдгийг тэр үеийнхэн сайн мэддэг байж. Тиймээс ч тогоонд ширгээсэн усыг мөнгөн аяганд хийж хонуулаад маргааш өглөө нь уугаад үлдсэнээр нь нүүрээ шавшдаг байж. Тунгалаг царайн нууц энд байсан гэдэг.

Айраг, таргаар арчих
Салхинд харлаж, барайсан арьсыг цайруулахын тулд нүүрэндээ унтахын өмнө айраг аль эсвэл тараг түрхдэг байжээ. Цагаан идээ цайруулах ач тустай гэдэг нь энэ. Харин энэ арга нь тослог, холимог арьстай хүнд илүү тохиромжтойг анхаарууштай.

Арцаар шүдээ угаах
Өдгөө 87 насыг зооглож буй настан энэ тухай бидэнд хуучилсан юм. Тэр үед оо гэдэг зүйл байгаагүй учраас шүдээ цэвэрлэхдээ арцыг ашигладаг байжээ. Модны мөчир дээр арц тавьж байгаад шүдээ зүлгээд булгийн усаар амаа зайлдаг байж. Энэ нь шүд цэвэрлэх, шүдийг өнгөлөх, хоолойг эрүүлжүүлэх давхар ашигтай байсан юм байна. Хэрвээ хөдөө явахдаа оогоо мартчихвал энэ аргыг туршаад үзээрэй.

Давсаар шүдээ угааж амаа зайлах
Увс аймгийн Давст суманд амьдардаг байсан эмээгээс сонссон түүхийг хуваалцъя. Эмээ хүүхэд байхаасаа давсан уулаас авчирсан жамц давсыг нунтаглаж байгаад шүдээ зүлгэж угаадаг байсан гэнэ. Мөн давсыг усанд уусгаад ам, хоолойгоо зайлдаг байсныхаа ачаар нэг ч удаа хоолой өвдөж үзээгүй, нэг ч удаа амны ойролцоо шарх гарч байгаагүй хэмээн бидэнд гайхуулж байсан.

Дээлийн бүсээр гэдсээ даруулан бүслэх
Монгол бүсгүйчүүд, эрчүүд моринд мордохдоо дардан бүсийг бэлхүүсээрээ жавхайтал чанга татан бүсэлдэг байсны ачаар бөөр өвдөх, ходоод сунах, унжсан гэдэстэй болох зэрэг асуудлаас үргэлж хол байж, хусан гоолиг биеэрээ эрчүүдийн харааг булаадаг байж.

Зуны цагаан идээ
Зуны улиралд махыг бүр мөсөн тэвчиж, цагаан идээгээр хооллодог байсан учраас дээр үеийн Монголчууд эрүүл чийрэг хүмүүс байсан аж. Өвлийн турш идсэн махнаас биед ялгарч хуримтлагдсан муу бүхнийг цагаан идээгээр тайлдаг байжээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(391)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com