ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрийн шуудан: “Юм үзээгүй” юм шиг бай

Чөлөөт цаг  | 2017 / 04 / 02

Бутарсан ягаан хацартай жаахан охин “Энэ ямар гоё амттай хоол вэ?” гэж хоёр дахиа давтан хэлээд урдах шпагеттинаасаа сэрээгээрээ сайтар ороомогцоо амаа томоо ангайгаад идэх гэтэл ээж нь бололтой нэг эмэгтэй дэргэдээс нь гарыг нь цохиж болиулаад “Юм үзсэн юм шиг байгаач. Түрүүнээс хойш л чанга чанга магтаад” гэж хэлээд ганц ширүүхэн харц илгээлээ.

Амралтын өдрийн шуудан: “Юм үзээгүй” юм шиг бай

Охин ээжийнхээ үгэнд их л олныг бодсон янзтай чимээгүй сууж байснаа шпагеттигаа нэг нэгээр нь зөөлхөн сороод, эргэн тойрноо ажсан шигээ уйтгарлан суух болов. Энэ богинохон дүр зургийг дэргэдээс нь харж суусан би харин тэр охиныг “Ямар гоё амттай юм бэ?” гэж нүд нь гялалзан хэлсэн мэдрэмжээ л “юм үзээгүй” юм шиг ааштайгаа хамт мартчих вий гэж санаа зовниж байлаа. “Олны дунд биеэ зөв авч явах” гэдэг үгэнд шал дургүй хүрдэг зарим тохиолдлын минь нэг энэ л дээ.

Захиралтайгаа уулзахаараа урьд нь огт сонсож дуулаагүй зүйлээ ч хамраа зангидаж, намбархан сонсдог найзыгаа, хүмүүсийн дунд орохоороо л жирийн үед яаж эрхэлдгээ ор тас мартан чимээгүй сууцгаадаг хосы, аягүй бол тэнэг санагдана гээд эрдэнийн чулуутай зүүлт бэлгэнд авахдаа ч хөл нь газар хүрэхгүй хөөрсөн мэдрэмжээ тас нуугаад үл ялиг жуумалздаг танил бүсгүйгээ харах үед ч яг ингэж бодогддог. Соёл, нийгмийн ёс зүйг үгүйсгэх аргагүй ч, “юм үзсэн” юм шиг харагдах гэж хичээхдээ бид арай мэдрэмжээ хав дарахад суралцдаг юм биш байгаа?

Мэдрэмж бол бидний богинохон, бас ганцхан олддог амьдралыг баялаг, өнгө олонтой, дурсамжтай болгодог ганц зүйл. Илэрхийлэгдсэн, өөрөөр хэлвэл нүдээр чинь цацарч, үйлдлээр чинь илэрч, үгээр чинь гадагшилсан мэдрэмж л ой тойнд дүр зураг болон үлддэг. Гадагшлаагүй мөртлөө нэхэн санах тоолонд эргэн ирдэг мэдрэмж анхны дурлалаас өгсүүлээд дэндүү цөөхөн байдаг. Тийм биш гэж үү? Харуулж болохгүй амин нууц шиг хав дарсан мэдрэмж сэтгэл дотор тэсрэхээс өөр юуг ч хүчирдэггүй бол, ялгарсан мэдрэмж л тухайн цаг мөчийг илүү өрнөлтэй болгож өөрчилж чаддаг билээ. Харин юм үзээгүй юм шиг харагдах, хэтэрхий ойлгомжтой болох, хямдхан үзэгдэх, намба алдах зэргээс айж мэдрэмжээ дарахад суралцах жишгээр бид амьдралаа уйтгартай, баясах зүйлгүй болгосоор байдаг.

Юм үзээгүй юм шиг л бай. Үүнээсээ битгий ич. Яагаад гэвэл бид угаасаа л юу ч үзээгүй хүмүүс. Нээрээ шүү, юу ч үзээгүй, “үзэх” юм маань дуусахад дахиад хэдэн тэрбум зүйлсийн амтыг, үзэмжийг, өнгийг мэдрэх дутуу байгаа. Гайхшаа барчих юм бол гайхшрах зүйлийн тоо үнэхээр барагдчих ч юм билүү?

“Гайхамшигтай”, “Ямар гоё юм бэ”, “Дуу алдам”, “Бишрэн шүтмээр” гэдэг амьд үгсийг одооноосоо илүү ихээр хэрэглэ. Сайхан дуу сонсоод биеэ аян дотор нь алд. Түүнтэйгээ цуг хайрыг үйлдэж байхдаа хэмнэл дунд нь оюун санаагаа төөрүүл. Баярт мэдээг уулга алдан хүлээж ав. Нүд унам зүйлийг хараад гүйж очоод хар. Дахин давтагдахгүй ч байж мэдэх, тухайн цаг үеийг баяжуулж байгаа онцгой мэдрэмж төрөхөд амаа бас зүрхээ үргэлж нээлттэй байлга. Нүдээ л харин аниатай байлгаж болно. Энэ бол бидний сайхан зүйл мэдрэхээ больсон ч огтхон ч үүнийг ажирдаггүй, хэвийн үзэгдэл мэтээр л өдөр хоногийг үргэлжлүүлэн өнгөрүүлдэг “үхмэл” хүн болохгүй байх гарц юм.

Ирэх долоо хоногоос эхлэн “юм үзээгүй” юм шиг л аливаад гайхширч, баярлаж, догдолж, хөөрч хандаарай!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(646)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Rush lia.   2022-01-27
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

Зочин: lncmn.   2020-11-06
МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)

Зочин: Xulan.   2017-06-04
Mash ix bayrlalaa urid n ene talaar bodoj vzeegvin bn .

Зочин: doogii.   2017-05-07
Tiim shvv. jishee ni bi goy ay sonsood l bvjiglemeer sangdaad bdg yum. daan ch hvmvvs yu gej ch bodoh yum bilee geed l bolichdog yum. kkkk

Зочин: sainaa.   2017-04-16
goolingoo minee zurhaiga yagad hiihgvi bn we hvleged l bgaa shvv

Зочин: Sura.   2017-04-14
Энэ сайтад юу тохиолдоо вэ? Шинэ 7хоног бүр ирээд хамгийн эхэнд нээж уншдаг сайт минь байсан юмсан. Сонирхолтой хэрэгтэй зүйлсийг үргэлж оруулдаг байсан. Яачих нь энэ вэ????

Зочин: Kristina.   2017-04-05
Iim goy niitleliig bichsen goolingoodoo mash ih bayrlalaa neeree l bi bodood bhad busdiin omno ewgui baidald orohwii gehees ch ymyy, ym uzsen ymnshig haragdah geed bga ch ymuu ooriinhoo medremjiig hamtad ni daraad daschihsan ch ym shig uneheer goy zuil tohioldood, hol ni gazar hurehgui bayrlah yostoi btal engiin baidag l zuil shig huleej awaad horwoo yrtonts neg l uitgartai sanagdaj hun bur ooriigoo hairtsaglachihsan ch ym shig. Bagnii tsaanaas busad humuus hurtel bagtai baih yostoi gesen demii uzeldee tuilshirchahsan yag l maskorad shoun deerh shig l amidral... utgagui sanagdaj huuhed baihad ch goy jargaltai baijdee geh bodol uy uy torj yagad odoo buh zuil baigaa mortloo az jargaliig setgeldee mederch chadahgui baigaa ym boloo gej boddog bolood udaj bailaa. Harin Goolingoogiin bichsen enehuu niitlel tolgoid mini chiiden asaaj ogloo. Mash ih bayrlalaa, butsaad ajildaa orsond ni uneheer ih bayrtai baina. Ajil amidrald ni chin setgeleesee ondroos ondor amjiltiig husej baina. xD

Зочин: Zulaa.   2017-04-05
Zurhai yagaad garhgui bagaan be? Sar sariin zurhaigaa tavij ogooch

Зочин: Chimgee.   2017-04-05
Goe niitlel. Baingiin unshigch shuu. Huuhduudee, olnii dund hamaagui tsagdahgui kk

Зочин: Sara.   2017-04-04
Umnu n orson niitlel baih ym goolingoo :( Pls come back

Зочин: n.   2017-04-04
Manaihan ugaasaa neeh hulduu shdee bas eyeldeg, soyoltoi ch bish

Зочин: Таны нэр.   2017-04-04
Угаасаа юм үзээгүй шдээ. бүх зүйл цоо шинэ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com