ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: “Shopping wish list”-ээ гүйцээх өдөр

Чөлөөт цаг  | 2013 / 12 / 18

Ойр зуурын, гэхдээ их нарийн нандин зүйлсээ бичиж үлдээдэг тэмдэглэлийн дэвтрээ гаргаад харахаар дугаар тавиад дараалуулчихсан, дүүрэн хүслийн жагсаалт. “1. Тод хээтэй ноосон цамц. 2. Найз залуугийн жийнс 3. Эрэгтэй цаг 4. “Зуун жилийн ганцаардал” 5. Маргадын өнгөтэй хоолойтой цамц 6. Чөтгөрийн нүдэн бугуйвч” гээд л. Эргээд харахад найз залуугийн жийнс, чөтгөрийн нүдэн бугуйвч хоёроос бусдыг нь одоо болтол аваагүй “залхуу” эрэл хайгуулчин байна шүү.

Happy hour: “Shopping wish list”-ээ гүйцээх өдөр

Шинэ жилээс өмнө амжиж хүслийн жагсаалтаа дарж, дарж чадахгүйг нь нэгмөсөн хаах “Happy hour”-ийг өнөөдөр бэлдлээ. Шоппингчин охиноо гаргаад ир, яг одоо!

Алхам 1: Энэ жил тэмдэглэсэн хүслийн жагсаалтуудаа бүгдийг нь олж аваад нэг цаасан дээр нийлүүлж бичээрэй.

Алхам 2: Зуу арай хүрээгүй байх, тийм үү? Одоо харахад чамд ямар ч хэрэггүй санагдаж байгаа эсвэл түүнтэй ойролцоог нэгэнт авчихсан зүйлсээ эхнээс нь дараад эцсийн байдлаар тоог нь гаргаарай.

Алхам 3: Үлдсэн “хүсэл” болгоныхоо тэнд л байж магадгүй гэж бодогдох дэлгүүрүүдийг жагсаагаад, байршлаар нь төлөвлөгөө гарган явж эхлэ. Чиний зорилго бол хүслийн жагсаалтынхаа дор хаяж 50%-ийг гүйцээх явдал.

Алхам 4: Өөртөө зарцуулсан цаг чинь харамсахааргүй үр дүнтэй байсан биз дээ? Хүслийн жагсаалтныхаа хүссэн бүгдийг авч чадаагүй ч бай, ямартай ч чи хичээсэн болохоор амттай бялуу, халуун кофегоор сэтгэлээ дайлаарай. Одоо харин тайвнаар хүслийн жагсаалтаа дарчихаад, нугалж эсвэл ураад хаяж болно. Орон зай нь л байвал бүх зүйл бий болдог шүү дээ. 2014 онд чамд өөр олон хүслийн жагсаалт биелүүлэх зай ингээд гарлаа!

Амжилт!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(928)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com