ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүх гэж байна уу?

Гэртээ  | 2014 / 06 / 13

Шинэ байранд нүүж орох гээд догдлоод унтаж чадахгүй байх үеийн мэдрэмж давтагдашгүй. Гэхдээ нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нүүх гэдэг амаргүйгээр барахгүй хүнд ажил. Гэхдээ бүрэн төлөвлөсөн хийх зүйлсийн жагсаалт байвал хүнд ажлыг арай хөгжилтэй болгож болох юм л даа.

Нүүх гэж байна уу?

Нүүхээсээ өмнө
1. Шинэ байрандаа очиж орчинтой нь танилцах
2. Хуучин байрныхаа төлбөр тооцоо, санхүүгийн бүх асуудлыг зохицуулах
3. Хуучин байрандаа оршин суухаа больсон гэдгээ мэдэгдэж, шилжүүлгээ хийлгэх
4. Шинэ байрандаа очихоосоо өмнө их цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ хаях
5. Өөрөө бүх юмаа зөөж нүүх, нүүлгэлтийн компани сонгохоо шийдэх
6. Маш олон тооны цаасан хайрцаг бэлдэх /Супермаркетуудаас авах боломжтой/
7. Банкны мэдэгдэл, захидлын хаяг, албан байгууллагын бүртгэл зэрэг газруудад хаягаа өөрчлөгдсөнийг мэдэгдэх

Ачаагаа баглаж бэлдэх
1. Ачаагаа ангилах /Гал тогоо, хувцас, цахилгаан хэрэгсэл, тавилга, хүнсний бүтээгдэхүүн, бичиг баримт тус бүрт хайрцаг бэлдэх/
2. Ангилсан ачаагаа хайрцаглаад, наадаг цаасан дээр дотор нь юу байгааг ойлгомжтой тэмдэглээд наачих. Эсвэл тодруулагчаар бичсэн ч болно.

Мөн:

1. Хүнсний болон ердийн скоч олныг бэлдээрэй.
2. Айлд хонохоор явж байна гэж тооцоод нэг шөнөдөө хэрэглэх хувцас, ариун цэврийн зүйлсээ бэлдээрэй. Нэг өдрийн дотор бүх зүйлээ байршуулж амжихгүй учраас ядраад унтах тохиолдол бий. Энэ үед хэрэглэх унтлагын болон солих хувцас, саван шампунь, нүүр цэвэрлэгч тос гэх мэт зүйлсүүдийг бэлэн байлгах нь чухал.
3. Утасны цэнэглэгч, 00-ийн цаас, скоч, хайч, бахь, отверка, хутга гэх мэт зүйлсүүдийг тусад нь ил байх саванд хийж бэлтгэ. Нүүлгэлтийн туршид бүх зүйл дээр хэрэглэгдэх учраас тухай бүрт нь гаргаад байхад амар.
4. Өмсдөггүй хүүхдийн болон гэр бүлийн гишүүдийн хувцасыг угааж цэвэрлээ, хагарч мэдэх зүйлсийг ороож баглаж ашиглаарай.
5. Дотор нь хэний, юу байгааг хайрцагныхаа гадна талд бичиж өгвөл хэрэгцээтэй зүйлээ шууд олоод задлахад амар байдаг.
6. Бүх өрөөнүүдэд орох хувцас, тавилга, ном зэргийг хайрцаглаад аль өрөө рүү орохыг тодорхой бичиж өгөх хэрэгтэй.
7. Хайрцаглаж бэлдсэн бүх ачааг гэрээс гаргахын өмнө нэгийг ч үлдээхгүйгээр дэс дараагаар дугаарла. Ингэвэл ямар нэгэн байдлаар бүх ачаагаа бүрэн эсэхийг бүртгэж болох давуу талтай.
8. Нүүхийн өмнөх өдөр очоод угаалгын өрөө болон галын өрөөг сайтар цэвэрлэж, ариутгасан байх хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн бүрэн нүүж амжаагүй шөнө болсон тохиолдолд усанд орох, хоол хийж идэхэд бэлэн байвал сайн.
9. Нунтаг энгэсэг, хацар өнгөлөгч гэх мэтийн гоо сайхны зүйлсдээ нүүр цэвэрлэгч хөвөнг хийчихвэл хагарч бутрахаас хамгаална.
10. Асгарах магадлалтай гоо сайхны, ариун цэврийн болон хүнсний бүтээгдэхүүнүүдийн таглаа хэсгийг хүнсний скочоор сайтар наачихвал асгарчих вий гэж санаа зовох хэрэггүй болно.
11. Тавагнуудын завсраар мах, жимс хэрчдэг нимгэн мод, аяганы алчуур хийж өгвөл хагарахгүй. Хэрэв хүрэлцэхгүй бол олон ширхэгтэй нэг удаагийн тавагнууд аваад ширхэг бүрийн завсраар хийж өгөөрэй.
12. Дотуур хувцаснуудыг битүү гялгар уутанд хийж, амыг нь сайтар дарж скочдоорой.
13. Ээмэг, бөгж, зүүлтийг ч мөн адил хүнсний скоч ашиглан баглаж болно.
14. Ямар нэгэн цахилгаан хэрэгсэл, тавилгуудын эрэг, боолтыг гялгар уутанд хийгээд арилдаггүй фломастераар тэмдэглэж өгвөл гээгдэхгүй, солигдохгүй, цаг хэмнэнэ.
15. Бүх цахилгаан хэрэгслүүдийн залгуурыг салгахаасаа өмнө зургийг нь авчих. Буцаагаад залгахад тэр зураг шиг хэрэгтэй зүйл олдохгүй шүү.
16. Өлгүүрт өлгөсөн хувцасыг нэг бүрчлэн салгаж цаг алдалгүйгээр шинэ цэвэрхэн уутанд багцаар нь хийчих. Амыг нь скочдоод л асуудал шийдэгдэнэ.
17. Хүнс болон цэвэрхэн хэрэглэсэн хуучин тавилгаа хөрш айл эсвэл хамаатан, найз нөхөддөө өгөөрэй. Шинэ байрандаа зохицохгүй зүйлийг эртхэн хүнд өгсөн нь дээр.
18. Хананд тогтоож байсан эд зүйлсээ авсны дараа саван ашиглан нүхнүүдийг нь бөглөөрэй. Тэгвэл хананд нүх харлаж харагдаад байхгүй.
19. Нүүх өдрөөсөө өмнө хамгийн багадаа 2 долоо хоног их хэмжээний хүнс худалдаж авах хэрэггүй. Бага байх тусмаа хөргөгчөө суллахад амар.
20. Нүүхийн өмнөх өдөр хөргөгчөө цахилгаанаас нь салгаж хонуулаад сайтар цэвэрлэж байж шинэ байрандаа аваачаарай.
21. Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтантай бол түр айлд аваачиж байлгах болон ойрын эгч дүү, найзуудаасаа харж өгөхийг гуйгаарай. Нүүхэд тэднийг хол байлгавал ажлаа хурдан дуусгана.
22. Хүнд зүйл тавьснаас болоод хивсэн дээр ором гарчихсан байвал мөс тавиад хайлтал нь хүлээ. Тэгвэл тэр хэсэг нороод, үс нь сэргээд ирдэг. Үүний дараа үсний сэнсээр үлээж хатаагаад, баглаж бэлдээрэй.
23. Ачаа зөөх явцад хаалга хаагдчихаад байвал зурагт үзүүлсэн аргыг ашиглаарай.
24. Хуучин байраа дараагийн сайхан гэр бүлд зориулаад сайтар цэвэрлэж үлдээгээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  
Өмнөх мэдээлэл
Надад ахиад нэг аяга цай!
Дараах мэдээлэл
Giorgio Armani - Resort 2015

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(475)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Цэндээ.   2019-07-23
Баярлалаа. Маш хэрэгтэй зөвлөгөө байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com