ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас-Насан туршдаа залуугаараа...

Мэдээлэл  | 2014 / 08 / 24

Зун ямар амархан дуусчихав аа? Зунд л зориулж хадгалсан нуруу ил гардаг даашинзаа ганцхан удаа л өмсөх завшаан гарлаа. Хамгийн залуухан, цог жавхаалаг, өөдрөг улирал ийм богинохон болчихоор дагаад “залуу” байгаагаа мэдрэх боломж ч бас богиносчих шиг санагдах нь муу ёр байгаа даа?

Энэ Даваа гариг олон улсын залуусын өдөр юм байна. Залуу нас нүүрэн дээрх үрчлээ, иргэний үнэмлэх дээрх сар өдөр давтагдахын тоогоор алсардаг юм биш гэж би хувьдаа боддог юм. Одоог хүртэл хүний хэлсэн үг бүхэнд итгээд, хүүхэд шиг инээж явдаг буурал эмээг хэн хөгшин гэх вэ? Амьдралын муу муухайг огт үзэж туулаагүй юм шиг, бүхнийг болно, бүтнэ, чадна аа л гэж дуугардаг хэн нас дээр тогтсон, намба суусан гэж дуудах вэ? Залуу нас бол өөдрөг сэтгэлгээ, гэнэн цайлган байдал, эрч хүч, урам зориг, ирээдүйд итгэх итгэлээр л хэмжих байх. Ядаж сэтгэлгээнийх нь хувьд ч болов. Санаа сууж, сайн сайханд итгэхээ больж, шинэ санаачлагыг шал дэмий зүйл гэж боддог болохыг л хөгшрөлт гэлтэй. Тэгэхээр бидэнд насан туршдаа залуугаараа байх боломж байгаа биз? Залуусын өдөрт зориулсан энэ долоо хоногоор бүгдээрээ:

• Сэтгэлээрээ би ... настай (ихэнх хүн сэтгэлдээ 5 насаар хөгшин байдаг)
• Happy hour: Түй чиртаа! (жаахан хүүхдүүдтэй үеийн юм шиг тоглоод үз дээ?)
• Асуулга: Насыг чинь андуурч байсан хөгжилтэй тохиолдлууд (...Намайг та ч урлагийн хүн болохоор ануухнаараа юм аа гэж авдаг юм даа...)
• Насан туршдаа залуугаараа байлгах гоо сайхны дэглэм (сэтгэлгээгээрээ ч, харагдах байдлаараа ч залуухан харагдвал бүр гоё)
• Бидний үргэлж залуугаараа дурлал (Хайраа хорин хэдхэн насанд нь “гацаамаар” байна уу?) –ын талаар суралцах болно.
Залуу нас бол итгэл. Залуу нас бол дурлал. Залуу нас бол жавхаа билээ. Гэнэн цайлган, итгэмтгий, мөрөөдөмтгий хэвээрээ байж өдөр өдрөөр залуу наснаасаа холдож байгаа олноос ганцаараа тасарч үлдээрэй.

Энэ долоо хоногийн онцлох сэтгэгдэл: Эхэндээ бол мэдээж хайртай хүнийхээ төлөө л гэдэг. Хамт амьдраад хүүхэдтэй болоод амьдралд нухлагдаад ирэхээр хүүхнүүд намайг халамжилсангүй, хайрласангүй гээд бүх юмыг хар бараанаар бодоод эхлэхэд үнэхээр хэцүү болдог. 2 биенээ халамжилж амьдрах ёстой болохоос дан эр хүн эцэс төгсгөлгүй халамжлах ёсгүй биз дээ? Анхны үеэ бодоод тэгсэнгүй гээд уурлаад байдаг шиг байгаа юм. Үр хүүхэд, санхүүгийн асуудлууд, ажлын стресс гээд буман асуудлууд байхад яаж анхных шигээ хамт л байвал бусад юмс огт хамаагүй юм шиг амьдрах вэ дээ. Эцэст нь өөр хүнтэй явалдаад, тэр нь бас миний буруу болсон. Гэхдээ л би тэрэндээ хайртай. Тэр минь хамгийн Hot хүүхэн.  (Залуу 33) Эрчүүдийн өнцөг гэвэл нэг иймэрхүү аж.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Мэдээж 21-р зууны Гоолингоочууд маань алтан цагаа гарздахгүйн тулд үргэлж шинэ зүйлийг хэрэгжүүлж, туршиж байх хэрэгтэй. Хоногийн 24 цагаас тогтмол өөртөө цаг гаргах хэрэгтэй. Ажил бүтээмжээ сайжруулна гэж шөнөжингөө сууна гэдэг үнэндээ их зүйлийг амжуулах биш өөрийг чинь алж буй хэрэг бөгөөд дутуу нойртой байснаас хүний тархины эд эс үхэж мартамхай болж ой тогтоолт нь буурдаг гэсэн. Энэ яг үнэн. Унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрж, үлдсэн цагтаа юуг амжуулж болохоор байна, бүгдийг нь амжуулах хэрэгтэй. Жишээ нь: Англи үг цээжлэхдээ автобус унаа, ресторан, гудамжаар явж байхдаа ч бодож цээжилвэл сайн. Зав гаргаж байгаад цээжилнэ гэсээр нэг мэдэхэд өдрийн төгсгөлд ирж, эрч хүчгүй бас хичээллэх сонирхолгүй болсон байх болно. Бас компьютер их хардаг бол 30 минут болоод амрааж дасгал хийх хэрэгтэй шүү. Гоолингоо бүсгүй. :) (sazu)

Өөрийн зохион байгуулалтын туршлагаас хуваалцсанд баярлалаа. Бид ч бас нойроо сайн авж, өдрийн цагийг тултал нь ашиглахыг дэмжиж байна. Гэхдээ олон зүйл зэрэг хийх нь бус, нэг зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх нь цаг хуваарилалтын алтан дүрэм юм шүү, бүсгүйчүүд ээ.

Ирэх долоо хоногт эргээд уулзъя! Чиний Гоолингоо XOXO
  |  
Өмнөх мэдээлэл
Аадар бороо амархан зогсдог
Дараах мэдээлэл
Oscar De La Renta-Resort 2015

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(203)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com