ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 02 / 09

Шинэхэн долоо хоногийн мэнд хүргэе, Гоолингоочууд аа! Гэгээн хайрын болон уламжлалт сайхан баяр маань давхацсан сайхан үе эхэлж байна. Урин цаг ч ирж байна. Сайхан биш гэж үү? Харин энэ долоо хоногт Гоолингоо нь чамд юу юу зөвлөж байгаа гээч...

Гоолингоо зөвлөж байна

“Хамтран амьдрагч” – ийг хамтдаа үзье
Энэ долоо хоногт үзэх киноны чинь жагсаалтад Монгол кино нэмэх гэж байгаадаа баяртай байна. Үнэндээ энэ киног би ч бас хараахан үзээгүй байгаа. Гэхдээ кино зохиолоо санаа авсан Х.Болор-Эрдэнэ зохиолчийг бага ч гэсэн мэддэг бас амьдралынх нь түүхийг хэсэгхэн яриулж байсны хувьд сонирхлыг минь татаад байгаа юм. Дээр нь жүжигчин Д.Хүрэлхүү найруулж , жүжигчин Г.Ундармаа гол дүрд нь тоглосон болохоор сайн кино болсон байх магадлал улам өндөр санагдаад байгаа юм. Хэрвээ чамд ч гэсэн тэгэж санагдаж байгаа бол энэ долоо хоногт хамтдаа “Хамтран амьдрагч” УСК- г үзэцгээе. Бүх кино театруудаар гарч байгаа юм билээ.

Аль болох дээшээ хар
Арьсныхаа бас үе мөчнийхөө эрүүл мэндэд анхаардаг л бол унтахдаа аль болох дээшээ харж унтаарай.
Шалтгаан 1: Үс, арьсанд наалдсан элдэв бохирдол, нян бактериуд дэрэнд наалдсан байдаг болохоор доошоо эсвэл хажуу тийшээ харж дэрэнд нүүрээ нааж унтвал арьс батгаших, үрэвсэх нь амархан байх болно.
Шалтгаан 2: Дээшээ харж унтах нь хүзүүний үрчлээс үүсэхэд хамгийн багаар нөлөөлдөг.
Шалтгаан 3: Хүзүү, эрүү, нурууны ясанд нэг байрлалдаа удаан байхад хамгийн тохиромжтой байр бол дээшээ харах юм.
Харин чи унтахдаа ихэвчлэн ямар байрлалтай хэвтдэг вэ?

Шампунийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Шампунийн гол үүрэг нь үснээс хир тоос, бохирдлыг цэвэрлэх болохоос үсийг зөөлөн, торгомсог болгох биш юм. Хамгийн гол нь парабен болон отдушек агуулаагүй бол шампунь сонговол сайн. Ийм шампунь бага хөөсөрдөг, шингэн тунгалаг өнгөтэй байдаг. Үсийг нэг дор наад зах нь хоёр удаа угаах хэрэгтэй. Эхний удаад өнгөн хэсгийн тоос шороо, бохирдлоос, харин дараагийн удаад тосны булчирхайгаас ялгарсан тос шүүрлээс цэвэрлэх юм. Эхлээд шампуниа алган дээрээ дусааж хөөсрүүлээд нойтон үсэндээ угаас нь үзүүр хүртэл нь түрхэнэ. Дараа нь хуруугаараа /хумсаараа биш/ иллэг хийх маягаар 3-5 минут угаах нь зөв. Дараа нь үснийхээ усыг бага зэрэг шавхаад ангижруулагчаа үснийхээ уртын 70% -аас доош нь түрхэж, иллэг хийнэ. Ингээд ангижруулагчаа бүлээн усаар хөөсрөхгүй болтол нь зайлж аваарай.

Сэтгэлээ шингээж бэлэг бэлтгэ
Гэгээн хайрын баяраар хайртдаа ямар бэлэг бэлдэхээ мэдэхгүй эсвэл бэлэглэж болох бүх зүйлийг бэлэглэчихсэн юм шиг санагадаад байгаа бол наашаа суугаарай. Учир нь миний одоо хэлэх зөвлөгөөний дагуу бэлдсэн бэлгийг чамаас өөр хэн ч түүнд өгөхгүй, өгч чадахгүй. Энэ бол чиний гар, сэтгэлээ харамгүй зориулж, өөрийг нь бодож байгаад урласан бэлэг шүү дээ. Харин юу юу байж болох вэ гэдгийг эндээс , эндээс, эндээс бас эндээс үзээрэй. Хамтдаа хайртдаа чин сэтгэлээ бэлэглэцгээе.

Гоолингоо сюрприз 3 –т оролцох боломж бий
Чи өнгөрсөн болон тэрний өмнө жил бидний хийж байсан Валентины сюрпризүүдийг үзэж, сонсч байсан уу? Яг түүнтэй ижил гэхдээ түүнээс ч илүү 2 шинэ санааг бид гаргаад энэ жил ахин хийх гэж байгаа юм. Нэг сюрпризийн маань нь эзэн “Гэнэтийн бэлэг “ эвэнтээс тодроод аль хэдийнэ бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Харин нөгөөхийнх нь эзэн хараахан тодроогүй байгаа ба бид боломжийг бүх хэрэглэгчиддээ ижил тэнцүү олгохоор шийдсэн юм. Хайртай хүнээ энэ жилийн Валентинаар Гоолингоотойгоо нийлж баярлуулахыг хүсч байгаа чамайг юу хийх хэрэгтэйг чинь одоо хэлж өгье. Чи түүнд гэнэтийн сюрприз бэлдэх ч гэсэн сэтгэлийнхээ бэлгийг бэлдэж л таарна шүү дээ. Тэрхүү бэлгээ өөрт ойр Нарангийн салбараас очиж аваад 24700₮ - ийн худалдан авалт тутамд 1 сугалаа авч гэнэтийн сюрпризийн төлөө өрсөлдөгчдийн нэг болно. Тэрхүү бүх оролцогчдоосоо бид цорын ганц азтай нэгийг нь санаандгүй байдлаар сонгож Гоолингоо Сюрпризийн нэг хэсэг болгох юм. 2 сарын 13- ныг дуустал уг худалдаанд оролцож сугалаа авах боломж чамд байгаа шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(414)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com